С.АМАРБААТАР: Эмэгтэй хүний үс будах хооронд эрэгтэй хүний үсийг засдаг үе өнгөрсөн
Ярилцлага
/
2023-05-19
Эрэгтэйчүүдэд ихэвчлэн тохиолддог асуудал болох хаг, ус уналт, энэ онд тренд болж буй үс засалтын талаар “Arteli barber shop” –ын Barber С.Амгаланбаатартай ярилцлаа

Үс засаад 9 жил болж байгаа тэрээр Barber чиглэлээрээ дагнан ажиллаад 6 жил болж байна. Түүний ажиллаж буй “Arteli barber shop” нь зөвхөн эрчүүдэд зориулсан үйл ажиллагаа явуулдаг бөгөөд  эрэгтэй хүнд хэрэгтэй бүхий л үйлчилгээ байдгаас гадна хүлээгээд сууж буй үйлчлүүлэгчээ уйдаахгүй тоглоом, гитар зэрэг олон төрлийн сонирхолтой зүйлс байдаг байна. 

С.Амгаланбаатар: Эрчүүдэд гол тулгарч байгаа асуудал гэвэл үсчингээ олохгүй байна. Энэ тэнд янз бүрийн хүмүүсээр засуулаад, янз бүр болоод тэгээд үсчнээсээ гараад малгайгаа өмсөөд л явдаг шт. Тийм л асуудал байна. Тэрнээс бол эрэгтэй хүн яаг нэг үсчингээ олчих юм бол бараг насан туршдаа цуг явдаг. Хаашаа ч явсан хаашаа ч нүүсэн цуг дагаад нүүж байдаг. Манай эрчүүд чинь аягүй хөөрхөн шт. Эрэгтэй хүн гаднаас орж ирээд ийм үйлчилгээ авъя гэхэд бүх үйлчилгээ байна. Эрэгтэй хүнд юу хэрэгтэй байна манайх бүгдийг нь хийдэг.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.237.46)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.