Ардчилсан намын дарга Лу.ГАНТӨМӨР “ХУЛГАЙЧ” уу
З.Батхуяг
Нийтлэл
/
2023-05-22

Төрөөс тонож дээрэмдсэн нөхдүүдийн нэрс ил болсоор буй нь сайшаалтай. Эхлээд ЖДҮ сан, дараа нь Хөгжлийн банк, Нүүрсний хулгайч нар ил болсон бол сүүлийн үед БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГААС зээл авч эхнэр хүүхэд, ахан дүүсээ гадны сургуульд үнэ төлбөргүй шахам явуулсан улстөрчдийн нэрс тодорлоо.

Тэдгээрийн дотор саяхан сөрөг хүчний намын даргаар сонгогдсон Лувсаннямын Гантөмөрийн нэр ТОДООР ЗУРАЙЖ БУЙ нь анхаарал татна. Эрх баригчдыг худалч, хулгайч, хүүлэгч гэж цоллодог Ардчилсан намын дарга нь ЧИМЭЭГҮЙ ХУЛГАЙЧ байж таарахгүй гэж намынхан нь түүнийг “үзэн ядаж”, эгүүлэн татах жагсаал өрнүүлэхээр болсон байна. Энэ санаачилгыг С.Эрдэнийн талын БҮЛЭГ идэвхжүүлэх нь дамжиггүй юм.

Лу.Гантөмөр нь 2008-2012, 2012-2016 онуудад УИХ-ын гишүүн, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын албыг хашиж байсан нэгэн. Түүнийг тодотгох ганц нэр нь “ЦӨМ ХӨТӨЛБӨР”. Харин тэрбээр наанаа “ЦӨМ ХӨТӨЛБӨР” хэрэгжүүлнэ гэж боловсролын системийг булингартуулж, будлиантуулсанаа цаагуураа өөрийн хүүхдүүддээ БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН МӨНГӨНӨӨС “ӨМ ЦӨМ” хумсалж байсан нь харамсалтай.

Нэгэн зүйл: СШУ-ны сайд байхдаа БЗС-аас нэг жилд 283.141.3 ам.доллар  хувийн данс руугаа охин Хуландаа 2 ижил нэхэмжлэлээр давхардуулж 4 удаа гүйлгээ хийсэн байна!!! Охин нь АНУ-ын хамгийн үнэтэй хот болох New York-d амьдарч сурч байсан.

Нэгэн зүйл: Сайд байхдаа 2014 оны 03 сарын 14-нд тушаал гаргаж сургалтын төрийн сангийн зээлээр гадаадад сургууль төгсөн суралцсан хүмүүсийн гэрээний биелэлтийг тооцон дуусгавар болгосон байдаг. Ингэж нэг гараараа буян үйлдэж, нөгөө гараараа НҮГЭЛ үйлдэж байсан аж. Лу.Гантөмөр нь 2012-2016 онд Боловсролын сайдаар ажиллаж байхдаа хамгийн олон удаа тушаал гаргаж Боловсролын Зээлийнг сангаас томчуудын хүүхдийн зээлийг чөлөөлсөн байдаг. Лу.Гантөмөр Боловсролын сайд байхдаа нийт 6 удаагийн тушаалаар 400 гаруй суралцагчийг Боловсролын зээлийн сангаас чөлөөлсөн байна.

2014.03.24-ны А/107 тоот тушаалаар 105 суралцагч
2014.05.15-ны А/212 тоот тушаалаар 7 суралцагч
2014.11.25-ны А/459 тоот тушаалаар 25 суралцагч
2015.05.22-ны А/185 тоот тушаалаар 199 суралцагч
2015.07.01-ны А/264 тоот тушаалаар 49 суралцагч
2016.06.23-ны А/260 тоот тушаалаар 51 суралцагчийг тус тус чөлөөлжээ. Зөвхөн 2014 онд гэхэд гурван ч удаа тушаал гаргаж Боловсролын зээлийн сангаас нэр бүхий суралцагчдыг чөлөөлжээ.

Намынхаа архагуудын арга заль, ухааныг барьж дийлэхгүй, Ц.Элбэгдорж, Х.Баттулга, С.Эрдэнэ гэсэн гурван тоглогчийн дунд толгойгүй хүн шиг хашигдаж байгаа түүний намын даргын суудал аль хэдийн ганхчихсан байгаа. Дайран дээр давс гэгчээр сайд байхдаа хийсэн ХУУДУУТАЙ ҮЙЛДЭЛ нь одоо ил болж өөрийн ёс зүйгээрээ намын даргаасаа огцрох шийдвэртэй нүүр тулж буй бололтой.

Нэгэн цагт Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Х.Баттулгын тухай ярихдаа “Х.Баттулгад ХУЛГАЙЧИЙН НӨӨЦ Л БИЙ” хэмээн хэлсэн нь үнэн байж. Одоогийн АН-ын дарга Лу.Гантөмөрийг ЖЕНКО-гийн хүн гэж үзээд буй. Боловсролын зээлийн сангаас эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглан ОХИНДОО их хэмжээний мөнгө ХУВИЙН ДАНСААРАА гаргаж өгсөн нь ХУЛГАЙН ШИНТЭЙ үйлдэл болоод буй. Тэгвэл Женко Х.Баттулгын итгэсэн НАМЫН ДАРГА нь бас л ХУЛГАЙЧ БАЙЖ ТААРАХ НЬ!!!

Түүний охин нь брэндээр өвчилсөн нэгэн буй. АНУ-д очихоороо Ломба түрээслэж унана. Монголд ирэхээр ӨГЛӨӨ БОСОХ Ч СОНИРХОЛ ТӨРДӨГГҮЙ хэмээн эх орноо дорд үзсэн аястай зүйл ярьж суудаг. Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэж үгтэй.

Тасарчихсан амьдралтай БАЯЧУУД борчуудын боломжийг хулгайлахыг УЛСТӨР гэдэг бололтой!!!

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.113.167)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.