Б.БАТ-ОЧИР: Хүчирхийллээр дүүрэн нийгэм болчихсон байна
Ярилцлага
/
2023-05-24
Иргэд олон нийт Нүүрсний хулгайн хэрэг болон Боловсролын зээлийн сангийн асуудлаар төв талбайд эсэргүүцлээ илэрхийлэн жагсаж байна

Тэгвэл энэ талаар иргэн Б.Бат-Очир өөрийн байр сууриа илэрхийллээ.

Б.Бат-Очир: Эх орондоо сайхан амьдармаар байна. Залуучууд нь гадагшаа дүрвээд яаг одоогийн нийгмийн байдал үнэхээр хэцүү болчихсон байна. Өнөөдөр Монголд хамгийн амжилттай явж байгаа бизнес нь гадагшаа сургууль явах хэлний курс. Өсвөр насны хүүхдүүд залуучууд яаж гадагшаа явах уу? Яах уу? Гэж байна. Одоо миний Facebook Япон руу яаж явах вэ гэсэн чатууд. Залуучуул гадагшаа явах мөрөөдөлтэй болсон байна. Энэ бүгдийг өөрчилмөөр байна. Эх орондоо сайхан амьдрах, МУИС гэх их сургуулийнхаа нэр хүндийг өсгөх. Юм гэдэг ийм байдаггүй. Юм болгоныг өөрчлөх хэрэгтэй байна. Хүчирхийллээр дүүрэн нийгэм болчихсон. Юм болгоныг ярих юм бол их байна. Хамгийн наад цахыг жишээг нь ярьж өгий. Хүчирхийлэл бий боллоо гэж бодоход Япон улсад ам бүл хэдүүлээ вэ гэдгийг мэдчихсэн “хүүхэд нь хаана байна” гэж сууж асуугаад хүүхэд дээр нь очиж “аав нь чанга дуугаар ярьсан уу?” “аав нь ээжийг нь уйлуулсан уу?” гэх мэт асуултыг шууд хүүхдээс асуудаг аав ээж хоёртой нь юм ярьдаггүй. Яагаад гэвэл аав ээж хоёр нь олгой хагаравч тогоон дотор оо гэдэг шиг юм хэлдэггүй. Хүчирхийлэл бий болсон уу? Эс болсон уу? Гэдгийг шууд хүүхдээс асуудаг. Энэ юуг харуулж байна вэ? Гэхээр хүчирхийлэл үнэхээр байсан үү үгүй юу гэдгийг олж илэрхийлэхийн тулд хэрвээ байсан бол яагаад хүчирхийлэл байсан, юунаас болсон гэдгийг олж илрүүлэхийн тулд хууль хүчний байгууллага нь тэгж ажиллаж байна. Манай улсад хүчирхийлэл болоод хүүхэд үхсэн ч “тэгээд байх шиг байдаг шт ээ” гэдэг яриа ярьдаг жишээтэй. Цагдаа, иргэдийн ажиллагаа сул. Иймэрхүү юм нь нэвт шингээд дагтаршчихсан.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.79.98)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.