ТАНИЛЦ!! Засгийн газрын 25 ТУСГАЙ САНГИЙН МӨНГИЙГ хуваан зарцуулж буй 12 САЙД
З.Батхуяг
Нийтлэл
/
2023-05-26

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн мөнгийг улстөрчид өөрийн хамаарал бүхий компанидаа зээл аваад, энгийн иргэд, жинхэнэ жижиг дундын бизнес эрхэлж байгаа нөхдүүддээ хүргэлгүй хуваагаад идчихсэн гашуун түүх буй. Энэ сангийн балаг бүрэн арилж, өр зээл нь дарагдаагүй байхад бас л улстөрчдийн хүүхдүүд, сайд дарга нарын нөлөөгөөр Боловсролын зээлийн сангаар гадны их дээд сургуульд суралцан төгсөхдөө ЗЭЭЛЭЭ БУЦААЖ ТӨЛӨӨГҮЙ, тэрчлэн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр болон сайдын тушаалаар БУЦААЖ ТЭГЛҮҮЛСЭН зүй бус үйлдэл газар авч байна!!

ЖДҮ сангийн мөнгө будилантай зарцуулагдсан нь илчлэгдэж улмаар УИХ-ын гурван ч гишүүн хуулийн хариуцлага хүлээсэн. Түүнээс хойш Засгийн газрын хуралдаанаар дээрх сангуудын үйл ажиллагаанд шалгалт оруулж, цэгцэлж үндсэн 25 сантай болгосон.

Монгол Улсын Их хурлын 2019 оны 11 сард баталсан ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ хуульд зааснаар тусгай сан нь 6.1.1.улсын төсвийн хөрөнгө; 6.1.2.хандив, тусламж; 6.1.3.тусгай сангийн өөрийн үйл ажиллагаанаас олсон орлого; 6.1.4.зээлийн хүүгийн орлого зэргээс бүрдэх бол 6.2.1.эргэн төлөгдөх зээл; 6.2.2.эргэн төлөгдөх нөхцөлгүй олгосон эх үүсвэр гэсэ ангилалтай байдаг.

Өнөөгийн хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулийн хүрээнд Засгийн газрын 25 тусгай сангаас Засгийн газрын гишүүдийн мэдэлд хаана, ямар сан байгааг хүргэе.

Сангийн сайд Б.ЖАВХЛАНГИЙН мэдэлд

  • Засгийн газрын нөөц сан
  • Төсвийн тогтворжуулалтын сан
  • Ирээдүй өв сан

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.БАТ-ЭРДЭНИЙН МЭДЭЛД

  • Байгаль орчин, уур амьсгалын сан

Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.ЭНХ-АМГАЛАНГИЙН МЭДЭЛД

  • Боловсролын зээлийн сан
  • Шинжлэх ухаан, технологийн сан
  • Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан

Эрүүл мэндийн сайд С.ЧИНЗОРИГИЙН МЭДЭЛД

  • Эрүүл мэндийн даатгалын сан
  • Эрүүл мэндийг дэмжих сан

Соёлын сайд Ч.НОМИНГИЙН МЭДЭЛД

  • Кино урлагий дэмжих сан
  • Соёл урлагийг дэмжих сан

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.БОЛОРЧУЛУУНЫ МЭДЭЛД

  • Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан
  • Хөдөө аж ахуйг дэмжих сан

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.УЧРАЛЫН МЭДЭЛД

  • Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.БУЛГАНТУЯАГИЙН МЭДЭЛД

  • Нийгмийн даатгалын сан
  • Хүүхдийн төлөө сан
  • Нийгмийн халамжийн сан
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАРЫН МЭДЭЛД

  • Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сан
  • Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан

Батлан хамгаалахын сайд Г.САЙХАНБАЯРЫН МЭДЭЛД

  • Зэвсэгт хүчний хөгжлийн сан

Гадаад харилцааны сайд Б.БАТЦЭЦЭГИЙН МЭДЭЛД

  • Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан

Монгол улсын сайд, Нийтийн биеийн тамир, олимпизмийг дэмжих үндэсний хорооны дарга Б.БАТ-ЭРДЭНИЙН МЭДЭЛД

  • Спортыг дэмжих сан

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.164.73)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.