УЛСЫНХАА БОДЛОГЫГ УУШИЙН ГАЗАРТ ЯРЬЖ, даргынхаа АЙЛЧЛАЛЫГ дарсны амттай холилох нь Ч.ХҮРЭЛБААТАРЫН ЗӨВ!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2023-05-27

Дөрвөд хүн хүн биш, дөрвөн шийр хоол биш гэж Монголчууд хэзээнээсээ ярьдаг нь ам дамжиж ирсэн. Энэ үнэн үгийг хэн гэгч мэргэн хүн хэзээ хэлсэн нь тодорхойгүй ч одоо цагт ҮНЭ ЦЭНТЭЙ болж чадлаа. Чимэдийн Хүрэлбаатар гэж нэг айхавтар нөхөр Монголын их улстөрд “хувалз шиг шигдчихээд” салахгүй нь!!! Наанаа хууль, шударга ёс, эдийн засгийн уналт, сэргэлт, уул уурхай, инфильяц ярьдаг ч цаанаа ЭХ ОРНОО ЗАРЖ ҮРЭХ адгийн санаа тээж, ах дүүстэйгээ нийлж хэрэгжүүлсэн тохиолдол ч бий.

Улайм цайм барин тавин баримттай нэвтрүүлэг цацагдаж, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат ч нотлон ярьж байсан түүхтэй. Гэвч Монголын хууль түүний өмнө хүчин мөхөстөж, Ерөнхийлөгч байсан хүн нь ДАЙСАН болчихсон гэхээр Чимэдийн Хүрэлбаатарыг ДИЙЛЭХ хүн одоохондоо Монгол төрд байхгүй нь!!!

Үйлийн үр хаалга андуурдаггүй гэж үгтэй! Түүний Монгол төрийн эсрэг хийсэн бүхэн цаг нь ирэхээр улам тодрон гарч, түүхийн өмнө гэмтэн болох нь гагцхүү цаг хугацааны асуудал мэт л үлдлээ. Тар нь ч эхнээ танигдаж байна. Аль ч үеийн Засгийн газар С.Эрдэнийн хэлдэгээр “Ч.ХҮРЭЛБААТАРТ БӨЛДӨГДҮҮЛЧИХСЭН” байх нь гачлантай.

С.Баярын Засгийн газрын үед л БААВАРТАЙ байсан тэрбээр Засгийн газрын хэрэг эрхлэхийн сайд болж анх тодорсон нэгэн. Түүнээс өмнө эдийн засаг, санхүү, төсөвтэй холбоотой төрийн төв байгууллагуудын Төрийн нарийн бичгийн дарга, Сангийн сайд, Эдийн Засгийн хөгжлийн сайд болж давхар дээл, зөөлөн сандлаас ховхроогүй нэгэн.

Энэ мэтээр замнаж явсаар Женко Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхад “хориг тавиулж байсан” цор ганц сайд. Х.Баттулгын ч зөв байж. Түүнийг гадны гар хөл, үндэстэн дамнасан компаниудын бууны нохой, эх орноо зарсан этгээд гэсэн агуулга нь гаргасан үйлдэлтэй нь яв цав таарав.

Эдийн Засгийн хөгжлийн сайд бөгөөд санхүү, мөнгөний гол судас атгасан ШАДАР САЙДЫН алба энэ хүнд хүндэджээ. Улсынхаа бодлогыг УУШИЙН ГАЗАРТ ярилцаж, ДАРГЫНХАА АЙЛЧЛАЛЫГ ДАРСНЫ ШИРЭЭНД шийддэг гэхээр эх орноо ухаж, гадгаш нь зарах үйлдэл нь юу ч биш бололтой.

Тодруулбал 2023 оны 05 дугаар сарын 25-ний шөнө ноён Ч.Хүрэлбаатар сайд БНХАУ-ын хэсэг нөхдүүдтэй хамт АРХИНЫ ШИРЭЭНИЙ АРД уулзаж байхыг нь АСУ.МН сайт дамжуулан нийтэд ил болгов. Сайд өөрөө уугаагүй гэх боловч сэтгүүлч “архи үнэртэж байсан” гэдгийг баталсан. Тэрбээр “Ерөнхий сайдын БНХАУ-д хийх айлчлалын хүрээнд Элчин сайдын яамны ажилчидтай уулзалт хийж байсан. Түншүүдийг, хөрөнгө оруулагчдыг үргээж болохгүй!!”  халамцуу ярих нь илт.

Хотгор шанагийн уурхайг ахан дүүс, зөвлөх туслахтайгаа нийлээд ЗАРААД идчихсэн хүнд МОНГОЛ ТӨРИЙН БОДЛОГО хэнд хамаатай гэж ер нь!! Улсынхаа нууцыг УУЖ ИДЭНГЭЭ гадгаш дэлгэх, Даргынхаа айлчлалыг дарсны амттай хольж ярих нь УВСЫН ХҮРЭЛБААТАРТ тийм ч чухал биш. Түүнд зөвхөн өөрийн эрх ашиг, мөнгөтэй болох үйлдэл нь л ХАМААТАЙ БАЙХ!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.236.228)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.