Р.ЭНХБАТ: Яамдуудад байдаг САН, ТӨСЛИЙН МӨНГИЙГ сайд, түүний тойрон хүрээлэгчдийн ХУВЬ ХИШИГ болоод дуусдаг!!
З.Батхуяг
Ярилцлага
/
2023-05-27

“МОН СУДАР” хэвлэлийн газрын захирал Р.Энхбаттай Боловсролын зээлийн сан, Соёлын урлагийг дэмжих сан тойрсон сэдвийн хүрээнд ярилцлаа!!

Хэвлэлийн салбарынхан ном, сурах бичиг хэвлэх ажлын хүрээнд Боловсролын яамтай их ойр ажилладаг. Боловсролын зээлийн сангийн зээл олголт нийгэмд шуугиан дэгдээлээ та хувь хүний хувьд ямар бодолтой явдаг вэ?

Энэ бол сайд дарга нарын танил талдаа хүртээдэг бялуу. Сонгуульд дэмжсэн хүмүүсийнхээ хүүхдүүдэд олгодог ийм зүйл болж Сангийн тухай баримт хараад гайхаад сууж байна. Би үүнийг олон жилийн өмнөөс мэдэх юм. Наанаа янз бүрийн гоё нэртэй сангууд бол улстөрчдийн нууц бэлэг. Харахад ихэнх нь сайд дарга нарын хүүхдүүд байна. Энэ бол манай улсын БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ҮНЭН НҮҮР ТӨРХ. Хувийн сургууль төгссөн айлын хүүхдүүд л тэр зээлийг авсан байна. Энэ сангийн мөнгийг энгийн иргэдийн хүүхдүүдэд, улсын сургуулийн хүүхдүүдэд олгодог бол зүгээр юм шиг санагддаг. Бүх яамдад нэг нэг сан бий. Манай соёлын яамд хүртэл урлагийн сан гээд бөөн юм бий.

Нээрээ СОЁЛ УРЛАГИЙГ ДЭМЖИХ САН гэж бий. Та тэр сангаас ажил дэмжлэг авч байсан уу?

Соёлын яамныхан асар их мөнгө тарааж байна. Ч.Номин гэдэг эмэгтэй муу юмандаа яасан сайн юм бэ. Бүүр гаршчихсан. Бодвол аав нь ийм аргаар л хөлжсөн байх. Хэвлэлийн газрууд чинь СОЁЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН газрууд байхгүй юу! Бид төсөлд оролцож байсан. Гэтэл ард нь эзэн нь аль хэзээний тодорхой болчихсон байдаг. Шалгаруулалт нь нууц, шүүгчид нь нууц!! САН гэдэг бол улстөрчдийн мөнгө хувааж иддэг газар. Нэг дууг 100 саяар шагнасан. Түүнийгээ  хэдэн хүн хуваагаад авчихдаг. Дуучин нь 50 саяыг, шалгаруулсан нөхдүүд нь 10, 10 саяыг гэдэг ч юм уу Гэтэл салбарынхан нь цалингаа нэмүүлье гээд жагсаж байна. Одоо тэд сонгуулийн сурталчилгаа л хүлээж байгаа. Томоохон ойгоор л дуулж мөнгө олдог. “Хү” гээд нэг хамтлаг байна.

“Хү” хамтлаг чинь дэлхийд зартай болчихсон шүү дээ?

Олон улсад танигдаж байгаа нь сайн. Үнэн. Олон ч хандив тусламж авсан. Гадааддаас их мөнгө авсан. Одоо гэтэл татвар төлөгчдийн мөнгөнөөс хумсалдаг боллоо. Хамгийн үнэтэй тайзан дээр дуулдаг атлаа татвар төлөгчдийн мөнгөнөөс авдаг. Араас нь “ӨТГӨ НӨЖ” гээд жүжиг.

Та ер нь Соёлын яамны бодлого үйл ажиллагаанд сэтгэл дундуур явдаг юмаа даа?

Соёлын яамны гал тогоо руу лав өнгийгөөд харвал манай соёлын яам, соёлын салбарын бодлого үйл ажиллагаа сайд болон түүний тойрон хүрээлэгчдийн дунд л өрнөдөг. Тэдний эрх ашгийг л хамгаалдаг. Янз бүрийн нэрээр өөрсдийгөө дэмжсэн хууль батлуулдаг. Яам тамгынхан ярьдаг. Соёлын яамыг ДУЛМЫН ЯАМ гэж. Гадна дотны төслүүд хичнээн байгаа нь тодорхой бус. Гадныхан төслөө хувийнхантай хийе гэхээр заавал төртэй хамтар гэдэг. Энэ их сан, төслүүд чинь үндсэндээ сайд дарга нарын ГАРЫН БЭЛЭГ, ЦАЙНЫ МӨНГӨ л болдог. Нууц биш.

Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.139.190)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.