ХОРИН МЯНГАН ТӨГРӨГӨӨР  хойчийн амьдралаа ХУДАЛДАХГҮЙ шүү, ИРГЭДЭЭ!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2023-06-03

Монгол Улсын Их хурлаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулж гишүүдийн тоог 126 болгож, сонгуулийн хольмог тогтолцоог нэвтрүүлэв. Цаашдаа ийм стандартаар сонгууль явагдана гэсэн үг.  Засгийн газраас өргөн барьж батлуулсан уг хуулийн гол ач холбогдол нь ПАРЛАМЕНТАД ШИНЭ, НЭР ЦЭВЭР, ШУНАЛГҮЙ, ШУДАРГА ХҮН сонгоход оршиж байгаа. Анхны төсөл 76+76 буюу 152 гишүүнтэй болно гэж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол улсын сайд Д.Амарбаясгалан тэргүүтнүүд УЛС ДАЯАР ЗАРЛАН ТУНХАГЛАХ ХЭВЛЭЛИЙН ХУРЛЫГ ТӨРИЙН ОРДНООС хийж байв.

ОЛОН ГИШҮҮНТЭЙ БОЛОХ УУ, ОЛОН МАЛТАЙ БАЙХ УУ...!!!

Намын даргын явуулга, Ерөнхий нарийн бичгийн дагын тушаалын дагуу парламентад олонхийг бүрдүүлдэг “номхон хонь” мэт МАН-ын гишүүд тойрог руугаа явж “цацсан шагай” шиг бутрав. Цас зудны пянгаас арай гэж өндийсөн малчид, тарчиг ядуу сум, аймгийн иргэд гишүүнээ ирэхээр чихэр боов, мөнгө төгрөг өгөх боловуу хэмээн горьдож товлосон цагт нь хурал хуйд цуглав. Ямар ч хамаагүй аргаар ГИШҮҮДИЙН ТООГ нэмүүлэх “тушаал авсан “ гишүүдэд үнэндээ улаан нүүрээ улалзуулан байж 152 гишүүнтэй болох тухай яриа хөндсөн ч ИРГЭД ТАС ЭСЭРГҮҮЦЭЖ 126 байхыг арай гэж дэмжив. Дэмжээгүй иргэд ч бий. УИХ гишүүд хүчээр баталгаажуулсан.

Үндсэн хуулиар сонгууль хольмог тогтолцоор явагдаж иргэд 126 хүнээс 78-ыг нь шууд сонгож 48-ыг нь намын нэрсийн жагсаалтын дагуу сонгох болсон. Одоо хууль тогтоох дээд байгууллага “Сонгуулийн тухай” болон “Улстөрийн намын тухай” хуулиудыг өөрчлөнө. Үндсэндээ улстөрийн намууд ирэх сонгуульд яг ямар шаардлага хангасан, ямар мэдлэгтэй, ямар угсаа гарвалтай нөхдүүдийг сонгох вэ гэдгийг дахин хатуу хуульчлах гэж байга. Тэр нь ч зөв.

ПОПУУДАД БОЛОМЖ БҮҮ ОЛГО!!!

Нарийн хуульчилж заахгүй л бол “Үнэн ба Зөв” намын А.Отгонбаатар тэргүүтэй ПОПЧИН, “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын Х.Бат-Ялалт шиг “ШАНТААЖЧИН” “ЧИНГИС ХААН” гэдэг нэр хүндэдсэн “АЛИАЛАГЧ”, тэрчлэн жагсаал болгонд оролцдог “уранд хордсон” Б.ЦЭГМЭД мэтийн нөхдүүд гишүүн болно гээд ЧИЧЭРНЭ. Үндсэн хуульд хүн бүр СОНГОХ, СОНГОГДОХ ЭРХТЭЙ ч дээр нэр дурдсан нөхөд бол зөвхөн сонголт хийдэг байхад л хангалттай. Тэд зүгээр Д.Сүхбаатарын талбай гэж ТАЙЗНАА ҮНЭГҮЙ ЖҮЖИГ тоглодог байх нь “хангалттай”.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “Өдгөө парламентын 76 гишүүнийг эрх мэдлийн оргил дээр байдаг гэж ойлгодог болсон. Гишүүд гүйцэтгэх засаглалын ажил руу орж, Монгол Улс бүхэлдээ 76 Ерөнхий сайдтай болж хувирсан. Энэ бүх зүйлээс болж улс төрийн томоохон асуудал шийдэхдээ барьцаанд ордог, бойкот хийдэг нөхцөл байдал 30 жилийн хугацаанд бий болсон. Зоригтой шийдэл гарган, эрх мэдлийн хэт төвлөрлийг задлах шийдвэр гаргах гэж буй гишүүддээ баярлаж байна. Үндсэн хуулийн өөрчлөлт батлагдсанаар цаашдаа УИХ-ын гишүүн байх нь сонирхолтой зүйл биш болж хувирна. Бизнесийн зарчмаар энд орж ирэх ямар ч ашиггүй болж хувирна” гэдгийг онцлов.

ХУЛГАЙЧГҮЙ МОНГОЛЫН ТӨЛӨӨ!!!

ХАМГИЙН АНХААРУУШТАЙ ЗҮЙЛ бол одоо өөрчлөгдөх гэж буй СОНГУУЛИЙН ХУУЛЬ юм. Иргэд одоо л нэгдэж СОНГУУЛИЙН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТӨД үгээ хэлж, алдаа мадгийг нь засуулах ёстой. Тэгэхгүй бол өнөөх алдарт ЖДҮ сангийн, “ХӨГЖЛИЙН БАНК”-ны, “БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН”, НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧУУД намын нэрийн жагсаалтын ард нуугдаад дахин ороод ирэх өндөр эрсдэлтэй.  Үндсэндээ дараагийн 30 жилд ХУЛГАЙЧ БИШ, ПАРЛАМЕНТАА БАРЬЦААЛДАГГҮЙ ажил хэрэгч, жинхэнэ ХУУЛЬ ТОГТООГЧ гишүүдийг сонгох эрх ИРГЭДЭД ноогдож байна.

Ямартай ч тоглоомын дүрмээ ЭРХ БАРИГЧИД зохиочихлоо. Харин эрх баригчдыг бий болгох СОНГОГЧ ИРГЭДЭД хожлын хөзөр байсан хэвээр!!! Төрийн бус байгууллагууд, төрийн байгууллагууд одоо ГУДАМЖИНД АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ. Иргэн таны амьдрал хүнд хэцүү байгаа ч ХОРИН МЯНГАН ТӨГРӨГӨӨР ИРЭЭГҮЙГЭЭ ХУДАЛДАЖ БОЛОХГҮЙ ШҮҮ!! Та өөрөө нэр цэвэр, дэмжиж байгаа хүнээ сонгоорой гэдэг суртал ухуулгыг хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл СОНГОГЧДЫН БОЛОВСРОД яг өнөөдрөөс анхааръя!!! МӨНГӨӨР, ГАНЦ ЗҮСЭМ ТАЛХААР ирээдүйн дөрвөн жилийн амьдралаа худалдахаар  ЯМАР ҮР ДҮН ГАРДАГИЙГ   энэ найман жил яс махандаа шингэтэл мэдэрсэн. Тийм учраас ирэх сонгуулиар 20 мянган төгрөгөөр саналаа худалддаг бус  хорин жил сайхан амьдрах ажлын байр, өндөр цалин авах нөхцөл бүрдүүлэх тийм хүмүүсийг сонгох ёстой.

УЛСТӨРИЙН НАМУУД УРАГШЛАХ УУ...!!

Хууль батлагдах нь цаг хугацааны асуудал! Харин хэнийг нэр дэвшүүлэх эсэх нь Л.Оюун-Эрдэнэ, Лу.Гантөмөр, Т.Доржханд нарын гарт буй!! Сонгуульд оролцож буй улстөрийн хүчний гол зорилго нь ЗАСГИЙН ЭРХИЙГ ГАРТАА АТГАХ!! Тэд сонгуульд ялахын тулд ИХ МӨНГӨ ЦАЦНА.

Тийм ч учраас МӨНГӨТЭЙ, БОЛОМЖТОЙ, БИЗНЕСТЭЙ НӨХДҮҮДИЙН намдаа урьж, тэднээс татвар хураамж, шимтгэл, хандив авна. Хариуд нь УИХ-д нэр дэвшүүлнэ. Эндээс л нөгөө АВЛИГА, ХУЛГАЙ чинь эхэлдэг. Тийм учраас Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Лу.ГАНТӨМӨР, Т.ДОРЖХАНД нар хатуу тусгалтай хэлэлцээрийн ширээний ард сууж нэр цэвэр хүмүүсийг дэвшүүлнэ гэдгээ тохирчих хэрэгтэй. Ингэж чадвал Үндсэн хуулийн өөрчлөлттэйгөө улстөрийн намууд хамтдаа УРАГШ НЭГ АЛХАЖ ЧАДНА!! Чадахгүй бол АВЛИГАЖСАН ТОГТОЛЦООТОЙГОО хамт өмхийрнө. Аливаа өөрчлөлт шинэчлэлт өнгө төдий байж болохгүй. Өвдөлтгүй өөрчлөлт гэж ч байхгүй. Шударга нийгэм, шударга улстөрчийг хамтад нь бий болгоё л гэвэл УЛСТӨРИЙН НАМЫН УДИРДЛАГУУД нэгдээд ЗОРИГЛОХ ЁСТОЙ! Суурь нь яатайхан тавигдсан тул БАРИЛГАА зөв барих л хэрэгтэй!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.98.148)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.