Дэлхийн улстөрд ДЭЭЛЭЭР ГАНГАРЧ, ДИЛОМАТ ёсонд МЭДЛЭГЭЭР ЧАМБАЙРСАН сайд
З.Батхуяг
Нийтлэл
/
2023-06-07

Аливаа улс үндэстний оршин тогтнох хамгийн чухал суваг бол хөрш улс орнуудтай эв найрамдалтайгаар оршин тогтнох, эв эвийг сахих, төвийг баримтлах ёс. Түүнчлэн улс эх ороноо дэлхий нийтэд сурталчилан таниулах улстөрийн, гадаад харилцааны нэн тэргүүний бодлого. Их Эзэн Чингис хааны үед дэлхийг байлдан дагуулж байхдаа ч эвийг сахих, төвийг баримтлах, түншиж хагарахгүй, түвэг удахгүй байж, даян дэлхийг амар амгалан оршихыг ХААНЧЛАЛЫН ҮЕДЭЭ ч баримталж ирсэн.

Ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш Монгол улсыг олон улсад сурталчилах бодлого ссармагжин суларч байсныг тухайн үеийн Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ соргог мэдэрч 2016 онд дэлхийн 100 гаруй улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдууд МОНГОЛ УЛСЫН НИЙСЛЭЛ УЛААНБААТАР хотод чуулж, хоорондоо уулзаж ярилцаж байгаагүй улсууд ч биенийхээ царайг харж, ганцаарчилсан уулзалт хийсэн үйл явдал бол үндсэндээ МОНГОЛ улс дэлхийн удирдагч нарын ГҮҮР болсон гэж дүгнэж болох юм.

Түүнээс хойш нэг хэсэг чимээгүйхэн байсан Монгол улсын гадаад харилцааны шинэ бодлого Ерөнхийлөгч асан Х.Баттулга “КОВИДЫН ГОЛОМТ” болсон БНХАУ-д гэнэтийн айлчлал хийж, 300 мянган хонь бэлэглэсэнээр идэвхжив. Түүнээс хойшхи гадаад харилцааны бодлого БАТМӨНХИЙН БАТЦЭЦЭГ сайдын хатан ухаанаар явагдаж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын гадаад айлчлал, тэдний урилгаар Монгол улсад ирж буй хүндтэй зочдыг урих ТӨРИЙН АЛТАН АРГАМЖИЙН БОДЛОГО Б.Батцэцэг сайдын ухаанд төвөггүй багтаж, саадгүй бүтэж байгаа нь гайхамшиг.

Төрийн бодлогод бүсгүй хүний хатан ухаан, уян зөөлөн сэтгэл, тэвчээр, гарц гаргалгаа ямар чухал ач холбогдолтойг тэр өөрийн бодлого шийдвэр, ур ухаанаараа тод томруун харуулж байна. НҮБ-ын тэргүүн, хойд урд хөршийн гадаад хэргийн сайдууд, гуравдагч хөрш ЯПОН, СОЛОНГОСЫН луугарууд, Францын Ерөнхийлөгч, Унгарын Ассембалейн даргын айлчлал гээд томоохон ДИПЛОМАТ УУЛЗАЛТУУДЫГ ёс төртэй, дэг жаягтай, өөр өөрийн гэсэн онцлогтойгоор өвөрмөцөөр зохион байгуулж чадсан.

Мөн тэрбээр Монгол улсын төрийн гадаад бодлогыг дэлхийд тунхаглан айлчлал, уулзалт хийхдээ ҮНДЭСНИЙХЭЭ ДЭЭЛЭЭР ГАНГАРЧ, бусдаас ялгарч чаддаг “эх оронч үзэлтэй” нэгэн. Хөх, хүрэн, шар, хар, цэцэгтэй, цэцэггүй төрөл бүрийн дээл өмсөж, Монгол хүн, бүсгүй хүн, төрийн хүний байр суурийг ХҮЧТЭЙ ИЛТГЭДЭГ онцлогтой нэгэн. Өөрөөр хэлбэл ДЭЛХИЙН УЛСТӨРИЙН тайзнаа МОНГОЛ ДЭЭЛЭЭР гангарч чаддаг цор ганц эмэгтэй!!

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.184.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.