ЭМЭГТЭЙЧҮҮДЭД “ЭЭЛТЭЙ”, Чингэлтэйчүүдэд "ХАЙРТАЙ" ГИШҮҮН
З.Батхуяг
Нийтлэл
/
2023-06-10
Намынхаа бодлогыг сөрөн байж ЗҮТГҮҮЛЖ, ДЭМЖСЭН  УИХ-ын дарга Г.Занданшатар, Ж.Сүхбаатар, С.Ганбаатар, Т.Доржханд нарт монголын нийт эмэгтэйчүүдийн өмнөөс БАГЛАА ЦЭЦЭГ өгч, тэврээд үнсэхэд ч багадам.

Эрх баригч намын эрчүүдийг бүгд АВЛИГЧ, ХУЛГАЙЧ гэвэл өрөөсгөл. Тэдний дунд дэлхийн бодлого, олон улсын чиг хандлагыг тууштай дэмжигчид олон бий. Олны хэл ам, шүүмжлэл дунд сүүлийн хэдэн сар байнга өртөж ДЭЛХИЙД БАЙХГҮЙ ТҮГЖРЭЛИЙН САЙД гэдэг хоч зүүгээд буй улстөрч бол УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар юм. Түмний шүүмжлэл, олны дургүйцэлд тэр бууж өгөлгүй 30 жилийн өмнөөс үүсгэсэн хотын түгжрэлийг сийрүүлэх бодлогыг нэгтгэж гаргачихсан яваа нэгэн. Бугшсан, хүн ойртохоос ч халгам энэ байдлыг Ж.Сүхбаатар гишүүн зоригтой тулдаа л өөртөө нааж, зорилго тавин ажиллаж байгаа нь үнэн. Засгийн ажил л ТҮГЖРЭЛГҮЙ байж гарц гаргалгаа, шийдэл нь бүтэж байвал ЗАМ ДЭЭРЭЭ ТҮГЖИРЧ ТЭГ ЗОГСОХ нь одоо хээгээ барж.

Харин хууль тогтоогч, парламентч хүний хувьд тэрбээр зоригтой ахлам хийж, улстөр дэх эмэгтэйчүүдийн оролцоог НЭМЭХ ЁСТОЙ гэсэн зарчмын байр сууриа хүчтэй илэрхийлж хадгалж, баталгаажуулж чадлаа. Түүнд баяр хүргэе!!! Дэлхий нийтээрээ УЛСТӨРД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО, БАЙР СУУРИЙГ НЭМЭГДҮҮЛЬЕ гэсэн шийдвэрийг Монгол улсын парламент ч бас дэмжсэн нь сайшаалтай.

Сонгуулийн тухай хуульд улстөрийн намуудын нэр дэвшигчдийнхээ 40 хувийг ЭМЭГТЭЙ НЭР ДЭВШИГЧ оруулах ёстой гэсэн заалтыг тусгаж чадсан. Энэ бол МАН удирдаж буй парламентын түүхэн дэх хамгийн зөв шийдвэр. Ингэснээр 2024 оны УИХ-ын сонгуульд олон ЭМЭГТЭЙ ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЭХ нь маргаангүй. Энэ шийдвэрийг намынхаа бодлогыг сөрөн байж ЗҮТГҮҮЛЖ, ДЭМЖСЭН  УИХ-ын дарга Г.Занданшатар, Ж.Сүхбаатар, С.Ганбаатар, Т.Доржханд нарт монголын нийт эмэгтэйчүүдийн өмнөөс БАГЛАА ЦЭЦЭГ өгч, тэврээд үнсэхэд ч багадам үйл явдал.

Ялангуяа түгжрэлийн сайд Ж.Сүхбаатарыг онцлох нь зүй. Тэрбээр 2008-2012 онд УИХ-ын гишүүн байхдаа анх УЛСТӨРД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭЗЛЭХ БАЙР СУУРИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЁСТОЙ гэсэн хууль санаачлан батлуулж байсан. Өнөөдөр тэр хуулийн заалтаа дахин нэмэгдүүлж 40 хүртэлх хувь нь эмэгтэй нэр дэвшигч өрсөлдөнө гэсэн шийдвэртээ бат нот зогсож, хуульчилж чадлаа. Энэ бол амжилт. Монголын эмэгтэйчүүдийг УЛСТӨРД ороход тэрбээр ТОМ БОЛОМЖ олголоо. Тийм ч учраас эмэгтэйчүүд түүнд ХАЙР ЗАРЛАХ НЬ БААРАГГҮЙ БИЗ!!!

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.121.240)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.