Хоёр тэрбумаар өөрийгөө РЕКЛАМДУУЛДАГ Улсын аваргын удирдсан УЛААНБААТАР УСАНД АВТЛАА!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2023-07-07

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот бүхэлдээ үерийн усанд автах өндөр эрсдэлтэй байна. Сүхбаатар, Баянзүрх дүүргийн хилийн зааг ЗҮҮН СЭЛБЭ, Хан-Уул, Баянгол дүүргийн хилийн зааг “АЛТАЙ ХОТХОН”, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн зуслангийн бүсийн айл өрх, байшн барилга үерийн усанд автаж, хөвж, живж байна.

Зүүн Сэлбэ голын усны түвшин эрс нэмэгдэж улмаар эрэгээ хальж ойр орчмын зам, гүүрийг бүрхэж тээврийн хэрэгсэл, иргэд зорчих боломжгүй болов. Үүссэн нөхцөл байдалд Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комисс, дүүргүүдийн онцгой комисс, иргэд, сайн дурынхан ажиллаж байна.

Асуудал гамшгийн түвшинд хүрсэл тул Монгол улсын Ерөнхий сайд, Шадар сайд, Барилга, хот байгуулалтын сайд, Хотын дарга гээд “томчууд” “АВЛИГА ХОРООЛОЛ”-доо очиж танилцаж, халаасандаа гараа хийж хээвнэг алхаж, инээд алдаж байв. Гэтэл Буянгийн зам дагуу иргэд гэртээ орж чадахгүй, тэрчлэн дарга нарын бие зассан зөөврийн жорлон усанд живж байна.  Улаанбаатар хотын барилга байгууламжийн доогуур байх инженерийн шугам сүлжээний 80 хувь нь хуучирч муудсан нь анхаарал татаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.230.41)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.