УЛНЫ иргэдийн саналаар УИХ-д сонгогдсон түшээдээс 10 ТЭРБУМААС ДЭЭШ хөрөнгө орлоготой ТАВ!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2023-07-19

Төрийн өндөр дээд албан тушаалтнуудын Хөрөнгө Орлогын Мэдүүлэг(ХОМ)-ээс Улсын Их Хурал (УИХ)-ын гишүүдийн мэдээллийг онцлон хүргэж байна. Өнгөрсөн жил хөрөнгө орлогоороо “СӨҮЛ” группийн эзэн хатагтай Д.Өнөрболор ангийнхныгаа ТЭРГҮҮЛЖ байсан бол өнөө жил Ц.Мөнх-Оргил гишүүний ард оржээ. Түүний хойноос “хувьдаа вагонтой” Б.Дэлгэрсайхан, Завханы Ц.Цэрэнпунцаг, Шадар сайд С.Амарсайхан нар жагсчээ.

Хоёр тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий орон сууц барилга байгууламжтай, 170 сая төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэлтэй, 72 сая төгрөгийн үнэт эдлэл, 8.3 тэрбум төгрөгийн хадгаламжтай, 2.3 тэрбум төгрөгийн авлагатай гэж 2022 оны ХОМ-ээ гаргажээ.

Д.Өнөрболор гишүүн 15 тэрбумын барилга байгууламж, орон сууцтай, 642 сая төгрөгийн тээврийн хэрэгсэлтэй, 500 орчим саяын газартай, 150 саяын үнэт эдлэл, 1,5 тэрбумын хадгаламжтай, 261 саяын зээлтэй гэжээ.

Дорноговийн Б.Дэлгэрсайхан гишүүн ХӨРӨНГӨӨРӨӨ гуравт жагсчээ. Тэрбээр 3.3 тэрбумын орлоготой, 4,8 тэрбумын барилга байгууламж, орон сууцтай, 850 саяын машин унаа, 565 саяын хадгаламж, 6,4 тэрбумын зээлтэй гэжээ.

Завханаас сонгогдсон Ц.Цэрэнпунцаг гишүүн 4,6 тэрбумын орлогтой, 6,7 тэрбумын барилга байгууламж, орон сууц, 679 саяын үнэ бүхий тээврийн хэрэгсэл, 2,4 тэрбумын хадгаламжтайгаараа ангийн нөхдөөсөө ДӨРӨВТ эрэмбэлэгджээ.

Хотын дарга асан хожим нь Шадар сайдын сэнтийд заларсан Сайнбуянгийн Амарсайхан гишүүн 10,7 тэрбумын барилга байгууламж, орон сууцтай, бусдаас 3 тэрбумын авлагатай, 53 саяын хадгаламж, 225 саяын үнэт эдлэл, 107 саяын тээврийн хэрэгсэлтэйгээр ХОМ-ээ өгч БЭЛ БЭНЧИНГЭЭРЭЭ эхний тавд оржээ

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.216.196)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.