МОНГОЛ-ХЯТАДЫН “ЦӨЛЖИЛТИЙГ СААРУУЛАХ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТӨВ” БАЙГУУЛАХ БЭЛТГЭЛ АЖЛЫГ ДҮГНЭЛЭЭ
Нийтлэл
/
2023-07-21
Монгол-Хятадын цөлжилтийг сааруулах хамтын ажиллагааг өргөжүүлэх, түлхэц үзүүлэх зорилгоор БОАЖЯ, ЗГХА Ойн газрын урилгаар БНХАУ-ын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Үндэсний ойн аж ахуй, бэлчээрийн газраас 14 хүний бүрэлдэхүүнтэй судалгааны баг 2023 оны 06 дугаар сарын 26-аас 07 дугаар сарын 10-ний өдрүүдэд Монгол улсад хүрэлцэн ирж ажилласан юм.
Судалгааны багийн бүрэлдэхүүнийг үндсэн гурван багт хувааж нэгдүгээр баг Улаанбаатар хотноо МУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар, холбогдох яамд болон эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн төлөөллүүдтэй уулзах, хамтарсан төвийн барилгын талбар, цөлжилтийг сааруулах технологийн туршилтын талбар байгуулах газрыг сонгох зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэв.
Хоёрдугаар баг МУ-ын зүүн өмнөд, зүүн, баруун өмнөд болон хойд хэсэгт харин гуравдугаар баг өмнөд, баруун өмнөд хэсэгт Ойн газар болон Шинжлэх ухааны академийн Газарзүй геоэкологийн хүрээлэнгийн судлаачидтай хамтран ажиллав. Хээрийн судалгааны явцад тухайн бүс нутгийн газрын доройтол, цөлжилтийн төлөв байдалтай танилцахын зэрэгцээ МУ-д цөлжилтийг сааруулах, газрын доройтлыг бууруулах чиглэлд хийж хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлсэн арга хэмжээ, төсөл хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцав.
Хятадын талын судалгааны баг МУ-д ажиллах хугацаанд талууд хамтын судалгааны ажлаар дараах ажлуудыг гүйцэтгэв. Үүнд: Монгол-Хятадын цөлжилтийг сааруулах хамтын ажиллагааны төвийн анхан шатны төлөвлөгөөг хэлэлцэх, шинээр байгуулах төвийн газрыг сонгох, цөлжилтийг сааруулах, газрын доройтлыг бууруулах технологи туршилт, үзүүлэнгийн талбайн байршил сонгох, цөлжилт, шороон шуурганы эх үүсвэрийн хяналтын цэгүүдийг байгуулах, цэгийн байршлын тандан судалгаа, цөлжилтийг сааруулах хамтарсан судалгааг эхлүүлэх, материаллаг тусламж, чадавхыг бэхжүүлэх (мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, богино хугацааны сургалт зохион байгуулах, мэргэжилтэн солилцох зэрэг).
2023 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Монгол-Хятадын хамтын ажиллагааны ажлыг дүгнэх уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Уулзалтаар МУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар, холбогдох яамд, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн төлөөллүүд болон судалгааны багийн гишүүдийн хамтаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Хятад улс дэмжлэг үзүүлж мөн Монгол-Хятадын цөлжилтийг сааруулах хамтын ажиллагааны төв байгуулах бэлтгэл ажил, техникийн судалгааны ажлын үр дүнг нэгтгэн дүгнэлээ.
Монгол-Хятадын цөлжилтийг сааруулах хамтын ажиллагааны төв байгуулах бэлтгэл ажил, техникийн судалгааны ажлын үр дүнг нэгтгэн дүгнэсэн тэмдэглэлийг эцэслэв.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.22.127)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.