Хятад улс үeрийн үeд хэрхэн арга хэмжээ авдаг вэ?
Нийтлэл
/
2023-07-25

Хятад дахь үерийн менежментийн ерөнхий стратеги нь дараахь зүйлийг агуулдаг байна. Хөвөн хотууд далан, хоолой, далан суваг зэрэг "саарал дэд бүтцэд" найдахын оронд хур тунадас ихтэй үед усаа шингээж, ган гачигтай үед усаа гаргах боломжийг хот суурин газруудад олгодог.Эдгээр ойлголтыг дэлхийн хотуудад үерийн гамшигтай тэмцэх, нүүрстөрөгчийн давхар ислийг шингээх, амьтан, ургамлын амьдралыг нэмэгдүүлэх, ногоон байгууламжийг өргөжүүлэхэд ашиглаж болно.
Дараах гурван аргыг үeрийн үeд нэн яаралтай хэрэгжүүлдэг байна. Үүнд, үерийн усыг боломжийн хэрээр голын эхэн хэсэгт хадгалах буюу эхэн хэсэг дээрээ төвлөрч бүх усыг нэг талруугаа гаргах арга хэмжээ авдаг байна. Энэ нь нэг талруугаа хэт хальхаас сэргийлдэг байна. Мөн гол мөрний дунд болон урсацын үеээр усны аюулд өртөмтгий бүс нутгийг энгийн үерээс хамгаалах арга хэрэгсэлийг тодорхой үe шаттайгаар авдаг байна. Үүнд, аюултай хэсгээс эхэлж арга хэмжээ авах зайлшгүй шаардлага тулгардаг байна. Эцэст нь, далан сувгуудыг ашиглах, хадгалах болон саатуулах арга хэмжээ яаралтай авдаг байна.Мөн эдгээр аргыг хэрэглэснээр үeрийн үeд айдасгүй болон аюулгүй давах боломж бололцоо үүсдэг ажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.177.97)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.