Аймгийн арслан, начин цолтон шинээр төрөв
Г.Алтанзагас
Нийтлэл
/
2023-07-25
Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жил, Баянхонгор аймаг байгуулагдсаны 82 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр сайхан боллоо.
Үндэсний их баяр цэнгэл наадмын хүчит бөхийн барилдаанд аймаг, сумын алдар цолтой 128 бөх зүлэг ногоон дэвжээнээ хүчийг үзэн барилдсанаас Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын харьяат сумын заан Төмөрбаатарын Баттогтох түрүүлэн аймгийн арслан цол хүртэж, Баацагаан сумын харьяат аймгийн арслан Бямбаагийн Түвшинтөгс үзүүрлэлээ.
Их шөвгийн дөрөвт Богд сумын харьяат аймгийн заан Энх-Амгалангийн Өлзийбаяр, Гурванбулаг сумын харьяат сумын заан Батболдын Баасандорж нар шалгарлаа. Сумын заан Б.Баасандорж бөхийн барилдааны тавын даваанд Баян-Өлгий аймгийн харьяат аймгийн арслан Т.Эрболатыг давж аймгийн начин цол хүртсэн юм.
Ийнхүү Хонгор нутагт энэ жилийн наадмаас начин, арслан цолтнууд шинээр төрлөө. Аймгийн арслан Т.Баттогтох: “Энэ жил Баян-Өндөр сум байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байгаа. Нутгийнхаа түүхэн ойд том бэлэг барьсандаа баяртай байна" хэмээлээ. Шинэхэн аймгийн цолтнууддаа баяр хүргэж, улам сайн барилдаж улсын цолонд хүрэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.24.40)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.