Тод амжилт торгон жолоо өргүүлжээ
Г.Алтанзагас
Нийтлэл
/
2023-07-25
Баянхонгор аймгийн морины наадам бүтэн хоёр өдрийн турш Дуурсахын цэнхэр хөндийнхөө дурдан ногоон дэнжид ажнай хурдан хүлгүүдийн хул шаргал тоос, амгалан хөх тэнгэртээ замхрахуй наадамчин олны сэтгэл тэнүүн, өнгө тунамал сайхан наадлаа. Наадамчин олны хийгээд уяачдыг магнайг тэнийлгэсэн түрүү айргууд тэдний сэтгэлд баяр хөөр, инээд наргиан хэдэн жил дуу алдан хөөрөлдөх халуун яриаг авч ирэв...
Ай Хонгор нутгийнхан, Хонгор нутгийн уяачид дэлхийд ганцхан монгол наадмаараа бахархан бахархан дэлгэр сайхан наадаж байна.
Өнөөдөр айраг түрүүнд хурдалсан аргамаг хурдан хүлгүүд төв асрын өмнө цолоо дуудуулна.
Баянцагаан сумын харьяат Жанчивын Гэрэлмөнх хэмээх адууны тэнгэртэй аавын хүү аймгийнхаа баяр наадмын их насны морины уралдаанд Мэл халзан морио түрүүлгэсэн бол Хонгор морь нь аман хүзүүнд, Халтар морь нь айргийн тавд хурдалж унасан хүүхэд, уясан эзэн, наадамчин олноо баярлуулсан нэн ховорхон амжилтыг үзүүлжээ. Энэ амжилт бол Баянхонгор аймгийн баяр наадмын түүхэнд нэгэн шинэ хуудас болж байгаа гэдгийг Г.Дүүрэнбилэг мэдээлэлдээ онцлон тодосгожээ.
Сайхан наадсан Ж.Гэрэлмөнх уяачдаа Баяр хүргэе.
Сайхан наадаарай
Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.251.177)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.