МОНГОЛЧУУД найр наадам хэссээр НҮҮРСНИЙ ХУЛГАЙГАА МАРТАВ!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2023-07-26

Зураан сарын сүүлч, долоо, наймдугаар сар бол Монголчуудын хувьд НАЙР НААДМЫН улирал гэж ойлгож болно. Тэд бүгд ахан дүүс, амраг садангаараа нийлээд аялаж зугаалж, сумдын ойн баяр, ургийн баяр хийж яваа.  Наймдугаар сарын дундуур хичээл сургууль цуглах үеэр хөдөө орон нутгийг зорьсон иргэд Улаанбаатар хотод эргэн ирж автозамын түгжрэл үүсгэх нь ойлгомжтой.

 Хотоос гарч хөдөөг зорьсон иргэд юу ч бодохгүй сэтгэл амгалан яваа. Гэтэл тэдний боломжийг хулгайлсан НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧУУД, ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗЭЭЛДЭГЧ, АВЛИГАЧ нар сул чөлөөтэй яваа.

Амарч зугаалж яваа иргэд үндсэндээ дараагийн боломжоо алдаж байгаа гэсэн үг. Хулгайчууд сул чөлөөтэй явах нь тэдэнд сайхан далим байх нь ойлгомжтой. Засгийн газраас авлигатай тэмцэх тэмцлээ эрчимжүүлж, “ТАВАН Ш” ажиллагааг амжилттай хэрэгжүүлж буй.

Энэ хүрээнд хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунайг баривчилж хорьсон. Гэвч тавиад явуулчихсан. Түүний араас нүүрснийхэн жагсаж буй. Ямартай ч “Эрдэнэс таван  толгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарыг хориод, гэр оронд нь нэгжлэг хийгээд байгаа. Нүүрсний хулгайд ойролцоогоор ДӨЧИН ИХ НАЯД төгрөг хилээр гарсан хэмээн иргэд олон нийт хөхөө өвлийн хүйтэнд төв талбайд жагсаал үүсгэж, Засгийн газарт шаардлага хүргүүлсэн.

Энэ дагуу АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР, Цагдаагийн байгууллагынхан хэргийг шалгаж байгаа ч өнөөдрийг хүртэл хэн нэгэн улстөрчийг албан ёсоор хариуцлага хүлээлгээгүй байгаа.  Энэ янзаар унжирч, сунжирч явсаар найр наадамдаа хэт автчихав.

Найр наадмын хавтгай болсон МОНГОЛЧУУД нүүрсний хулгайн хэргээ ор тас мартчихав. Төрийн мартуулах технологи буюу Хөгжлийн банкны шүүх хурлын залхаан цээрлүүлэлт юм. Эцсийн мөчид шүүхийн гаргасан шийдвэр нь хэдэн тэрбумаар мөнгө зээлээд эргүүлж төлөөгүй нөхдүүдэд хэдхэн саяын нөхөн төлбөр төлөх хуулийн хариуцлага үүрүүлсэн нь эгдүүцэл хүргэв. Энэ мэтээр дараагийн хулгайч нарт ЯЛ ШИЙТГЭЛ ОНОГДУУЛЖ чадахгүй байх нь ойлгомжтой. Тэднийг үнэн зөвөөр шүүхэд иргэдийн дэмжлэг оролцоо маш чухал юм.

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэвлэлд өгсөн яриандаа "Сонирхолтой баримтууд байдаг юм билээ. 2008 онд хувийн сектор Гашуунсухайтын төмөр замыг яг барих гэж байхад нь зогсоосон хүн нь нөхөр Х.Баттулга. Бондын 280 сая ам.доллароор төмөр зам бариулах ажлыг гардан зохион байгуулсан хүн нь мөн нөхөр Х.Баттулга. Тэр мөнгөөрөө уг төмөр замын ажлыг дуусгалгүй, далангийн ажил хийгдээд үндсэндээ зогссон.

Дараа нь энэ зам дээр "Бодь Интернэшнл" компанийг оруулж, төмөр замын ажлыг явуулах зөвлөмж гарган ажлыг гүйцэтгүүлсэн хүн нь мөн Х.Баттулга. Энэ хүн хамгийн түрүүнд шалгагдах ёстой гэж хувь хүний хувьд бодож байна. Нүүрсний хулгайн хамгийн том хэрэгт шалгагдах ёстой хүн нь хуучин Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийг тэргүүлж байсан, зөвлөмжүүдийг гаргасан нь үнэн гэдгийг хэлэхийг хүсэж байна. Өмнө нь 2017, 2018 онд өөртэйгөө холбоотой бүх хэргүүдийг хэрэгсэхгүй болгуулсан. Энэ хэргийг сэргээн шалгах ёстой гэж бодож байна.

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаж, хэрэг үүсгээгүй байхад таслан сэргийлэх арга хэмжээ авахыг хориглодог. Эрүүгийн хэрэг үүсгээд яллагдагчаар татсанаар хилийн хориг тавих, цагдан хорих, эрх хязгаарлалт хийх олон арга хэмжээг авдаг. Одоогийн байдлаар офтэйк гэрээтэй холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэсэн талаарх мэдээлэл алга. АТГ-аас мэдээлэл өгөх байх. Би хэрэг мөрддөггүй, дэмжлэг үзүүлээд мэдээ, мэдээллийг гаргаж өгч агентлаг, яам хоорондын уялдааг хангах ёстой" хэмээн хариуллаа. Түүнчлэн ҮАБЗ-ийн дарга хэлэлцүүлэх асуудлаа зөвлөлд оруулж ирдэг юм байна лээ гэж байсан удаатай. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.137.58)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.