Япон жуулчинг дээрэмдээгүй, байр түрүүслүүлсэн мөнгөө очиж авсан
Г.Алтанзагас
Нийтлэл
/
2023-07-26

Монгол залуу "Хаан бууз" кафед японы жуулчинг дээрэмдсэн, улмаар цагдаагийн байгууллагад мэдэгдэхэд гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй гэж дүгнэсэн гэх мэдээлэл гарсан.

Мэдээллийн дагуу тодруулахад, уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн I хэлтэс дээр шалгаж буй. Тодруулбал, дээрэмдсэн гэх Ж гомдол гаргасан байна. Учир нь Япон улсын иргэн энэ сарын 14-21-ний өдрүүдэд монголд ирэхдээ тухайн айлын байрыг түрээлсэлж суухаар тохирчээ. Улмаар энэ сарын 21-нд байранд нь архи ууж, Ж-гийн найз эмэгтэйг оролдсон учир гэрээсээ явуулсан байна.

Дараа нь түрээсийн мөнгөө авахаар залгахад "Хаан бууз" кафед байна, ирээд ав гэжээ.

Ж ирж, жуулчинаас мөнгөө аваад явсан бөгөөд цахим орчинд өөрийнх нь нэр хүндэд халдсан бичлэг түгээсэнд гомдолтой байгаагаа шийдүүлэхээр цагдаагийн байгууллагад ханджээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.240.125)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.