Зуны адаг сарын шинийн 8-ны тахиа өдөр
Г.Алтанзагас
Нийтлэл
/
2023-07-27

Аргын тооллын 7 сарын 26, Буд гараг. Билгийн тооллын зуны адаг сарын шинийн 8-ны салхины эх одтой, хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран 5 цаг 21 минутад мандан, 20 цаг 37 минутад жаргана.

 

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.

Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.43.5)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.