ЗАВХАНЫ ойг чимж буй ХОЁР "ЕРӨНХИЙЛӨГЧ"
З.Батхуяг
Нийтлэл
/
2023-07-29

Ардын Засгийн газрын хуралдаанаар анхлан үүсгэн байгуулагдсан дөрвөн аймгийн түүхт 100 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Хутагт хувилгаадын өлгий нутаг гэдгээрээ түмэнд алдаршсан Завхан аймгийнхан 100 жилийнхээ ойг аядуухан тэмдэглэж байгаа бөгөөд нутгаасаа улстөрд тодорч гарсан ЕРӨНХИЙЛӨГЧӨӨРӨӨ  чимж байгаа нь олны анхаарыг зүй ёсоор татаж: Тодруулбал 100 жилийн ойн хүндэт зочдоор Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Төрийн шагналт эрдэмтэн, Шинжлэх ухааны академийн тэргүүлэгч гишүүн, Төрийн тэргүүн зэргийн “ЧИНГИС ХААН” одонт Пунсалмаагийн Очирбат, Завхан аймгийн Яруу сумын харьяат, Монгол Улсын хоёрдахь Ерөнхийлөгч, Төрийн тэргүүн зэргийн “ЧИНГИС ХААН” одонт Нацагийн Багабанди нар байв.

Дээрх эрхмүүд бол Монгол улсыг Социализмаас Ардчилалд шилжих түүхэн эгзэгтэй цаг үед улс орноо удирдан зах зээлийн чөлөөт нийгэм рүү ороход улстөрчийн ухаан зааж, төр засгийн бодлогыг хэрэгжүүлсэн түүхэн гавьяатай эрхмүүд юм.

Анхны ерөнхийлөгч П.Очирбатын хувьд Монгол Улсын хөгжлийн шинэ сонголтын үед АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон хүчин зүтгэхдээ Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг (1992) боловсруулан батлуулах, уг хуулийн дагуу бүх ард түмнээр сонгогдсон анхны Ерөнхийлөгч болж, тус улсад эрх зүйт төр, ардчиллыг бэхжүүлэх, зах зээлийн эдийн засагт шилжих, гадаад бодлогыг нээлттэй болгох талаар их зүйл хийсэн билээ. 

Нацагийн Багабанди 1950 оны дөрөвдүгээр сарын 22-нд Завхан аймгийн Яруу сумын нутагт малчин ард Нацагийн тав дахь хүүхэд болж төрсөн. 1972-1975 онд Улаанбаатар хотын Архи пивоны комбинатад засварчин, механикч инженер 1980-1984 онд Төв аймгийн МАХН-ын хорооны хэлтсийн эрхлэгч, 1990-1992 онд МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга, дэд дарга, 1992-1996 онд УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга, 1996-1997 онд УИХ-ын гишүүн, УИХ дахь МАХН-ын Бүлгийн ахлагч, 997-2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдон ажилласан.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.204.143)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.