Ардчилсан Намын Лу.Гантөмөр даргын зөвлөхөөр COMEDY LAB Н.Амаржинг томиллоо
Нийтлэл
/
2023-08-02

COMEDY LAB-ын Н.Амаржин-г Ардчилсан намын Л.Гантөмөрын зөвлөхөөр өнөөдөр сонгогджээ. Тэрээр Монголчуудад комeди хийдгээрээ танигдаж, сошиал орчинд нилээн нэр хүндтэй олны танил билээ. Мөн өмнө нь комeди хийхдээ нийгэмд жинтэй хувь нэмэр оруулахуйц хөнгөн нийгмийн асуудлуудыг багцалж олон нийтэд хошигнон түгээж байсан гэдэг. Гадны улс төрийн намууд ч гэсэн нийгмийн асуудлуудыг хөнгөхөн элэглэж олон нийтэд түгээдэг комeдич улс төрчид цөөнөгүй байдаг нь Монгол улсын маань намын дотоод үйл ажиллагаанд ч нөлөөлсөн бололтой. Ямартаа ч Ардчилсан намд цоо шинэ өнгө төрх оруулж хэрхэн хувь нэмэр оруулахыг мөн ирэх сонгуульд тус нам хэрхэн амжилт үзүүлэхийг цаг хугацаа л харууллахаар байна. Мөн тус намын даргын зөвлөх болоход ямар шалгуур, чадвар болон туршлага шаардсаныг ард түмэн харах болж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.113.248)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.