АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Камала Харрисын урилгаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д албан айлчлал хийж байна
Нийтлэл
/
2023-08-04

    2023 оны 8 сарын 2-нд Монгол Улсын Засгийн газар АНУ-ын Дэд Ерөнхийлөгч эрхэмсэг хатагтай Камала Харрисын урилгаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д албан айлчлал хийж байна. Тус хэлэлцээрээр хоёр орны хамтын ажиллагаа, харилцаа, Стратeгийн түншлэлийн өнөөдрийн байдлыг АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Камала Харрис болон Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй тус улсуудын Засгийн газрын түвшинд харилцан ярилцлаа.

   Тус хэлэлцээрээр хоёр орны эдийн засаг, батлан хамгаалах, боловсрол, улс төр болон хүмүүнлэгийн салбарын хөгжил дэвшил стандарттай хөгжиж байгааг онцлон цаашид тус улсуудын Стратeгийн түншлэл улам илүү гүнзгийрүүлж эрдэс баялаг, тээвэр, ложистик, сансар судлал болон цаг уурын өөрчлөлтөд бас хамтран ажиллах хэлэлцээр хийгдлээ. Мөн АНУ-ын хөрөнгө оруулалтанд онцгой анхаарч цаашид хоёр орны худалдаа болон эдийн засагт онцгой анхаарал хандуулан ажиллах талаар харилцан тохиролцсон байна. АНУ-ын хувьд Монгол улсад Англи хэлийг боловсролын систeмд гүнзгийрүүлэн дэлгэрүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ онцолсон ажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.133.53)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.