Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх: Даншиг наадмын бүх арга хэмжээнүүд үнэ төлбөргүй болохоор шийдэгдсэн
Нийтлэл
/
2023-08-04

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран Даншиг Наадам- Хүрээ цам 2023-ыг зохион байгуулахаар зэхэж буй. Уг арга хэмжээ нь Хүй Долоо худагт наймдугаар сарын 5,6-нд болох гэж байгаа аж. Түүнчлэн, Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх мэдэгдэлдээ дурьдсанаар, Уг арга хэмжээнд, "Халимагийн алдарт туульч, дуучин О.Цагаанзам, мөн Буриадын реппер Сарюна, Alihan DZE, Өвөрмонголын дуучин Танан, Ойрадын Ансамбль Калмыкияу зэрэг 17 уран бүтээлч ирнэ. " хэмээжээ. Нэмэлмээр 50 гаруй эрдэмтэд оролцох юм байна. Уг арга хэмжээнүүд төлбөргүй бөгөөд хуваарийн дагуу тодорхой цагуудад МУБИС-ын байрнаас иргэдийг нийт 10 авто тээврээр тээвэрлэх боломжтой гэжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.50.45)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.