Завханыг тохинуулахаар ЗАСГААС заларсан  Л.ӨНӨРБАЯР дарга баавартай ч байна, "баартай" ч байна
З.Батхуяг
Нийтлэл
/
2023-08-09

Урд цагт Улиастайн хэргийг шийдэх сайдыг урд айл томилдог байсан бол өнөө цагт Завхан нутгийг засан товхинуулах төлөөлөгчийг Засгийн газраас шийддэг болчихсон. Засгийн газар угаас орон нутгийн засаг захиргааны бүрэн эрхэд халдаад удаж буй. Тухайлбал Ховдын Засаг Б.ДҮГЭРЖАВЫГ Э.Болормаагаар сольсон. Сүүлд Завханы Засаг Д.Түвшинжаргалыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяраар сольчихсон.

Өөөр хэлбэл Завханчууд 100 жилийн ойн босгон дээр ЗАСГААС ЗАХИАТАЙ ШИНЭ даргатай болсон бол Г.Өнөрбаяр “гарман дээр морио эвэлчихсэн”. Хэдийгээр Засгийн даалгавар, МАН-ын захиатай Завханд ирсэн ч бүдэрчих гээд л байна. Шинэхэн дээрээ сонихон гэгчээр 24 сумынхаа иргэд хөдөлмөрчидтэй өөрийгөө танилцуулах уулз хийж явахдаа ХООЛНЫ ХОРДЛОГОД ОРООД “ЧАДРАХ” дөхсөн.

Залуу хүний эрч хүч, удирдан зохион байгуулах чадвар сайтай гэдгээ батлаж 100 жилийн ойгоо чимээгүйхэн зохион байгуулчихав. Одоо өвөлжилт, хаваржилын ажлууд шил дараар хүлээж буй. Завхан аймгийн Тосонцэнгэл сум өвөлдөө хамгийн хүйтэн цэг. Тэгэхээр хүн, малын гарзгүй хэрхэн даван туулах, өвс тэжээл, хадлангаа хэрхэн нөөцлөхийг яаж зохион байгуулах нь анхаарал татаж байна.

Аймгийн Засаг даргын хувьд өөрт олгогдсон эрх мэдлийн хүрээнд бүтцийн байгууллагын удирдлагуудаа ХАЛЖ СОЛИХ бүрэн эрхтэй. Тийм ч учраас аймгийнхаа Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргыг ХАЛНА гэдгээ мэдэгдчихэв. Хурган дарга ч мөчөөгөө өгсөнгүй, эрх мэдлээрээ далайлган дарамталлаа хэмээн ярьж сууна. Ер нь бол Г.Өнөрбаяр даргын зөв. Долоон жил байгууллага удирдчихаад аймагтаа хэдэн нуур, хэдэн төрлийн арц байдгийг мэдэхгүй, тэрчлэн хар нуур руу ирэх гадны зочдод тараах тасалбар байхгүй гээд гэдийгээд сууж байгаа “хоолны сав”-ыг халах нь зөв.

Яам тамгаар даналзаж, тоо баримттай цаас өдөр бүр шагайж байсан хүний хувьд байгууллагын дарга ямар ажил хийхийг хангалттай сайн мэднэ л дээ. Ямартай ч очсон цагаасаа хойш хэвлэл дагуулан бие засах, хоол идэхээс бусдыг бичүүлж яваа шинэхэн дарга Улиатай хотод МАЛ ОРУУЛАХГҮЙ БАЙХ, ил задгай хог хаяхгүй байх гээд хотын өнгө үзэмж, үнэр танарт ихэд анхаарав.

Харин байгууллагын хурган дарга нарт зодуулчих гээд “хэл ам” ихтэй, БАРЦАДТАЙ л байх шиг хөөрхий. За тэгээд ямар айх айдастай биш. Засгаас захиастай, төрөөс татаас хүн БААВАРЛАХ нь баараггүй.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.195.34)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.