Л.Хэрлэнтуул: Харшлаас үүдэлтэй хамар битүүрч, амаараа амьсгалах нь ШҮД, ЭРҮҮ НҮҮРНИЙ ГАЖИГ ҮҮСГЭДЭГ
Ярилцлага
/
2023-08-09

Өнөөдрийн Рeдакцийн зочноороо Платинум Шүдний Эмнэлэгийн гажиг заслын эмч Л Хэрлэнтуулыг урьж ярилцлаа. Тэрээр ярилцлагандаа, “ Миний хувьд гажиг заслын мэргэжилтэй болохоор харшил дээр бол дийлэнхи хүмүүсийн харшлын нөлөөгөөр хамар битүү байснаар амаараа амьсгалснаас үүдэн шүд эрүү нүүрний гажиг үүсдэг тохиолдлууд их бий” гэжээ. Тэрээр гажиг заслын эмчээр 15 жил ажилласан мэргэшсэн эмч билээ.

 

 Иргэд сүүлийн үeд гоо сайхандаа, тэр дундаа нүүрэндээ ихээхэн анхаардаг болсон. Эрэлттэй үйлчилгээ нь юу байна вэ?

Сүүлийн үeд гоо сайхан талдаа үйлчлүүлэгчид маш их анхаарч байна. Тодруулвал, Холливууд смайл гажиг заслын бусад эмчилгээ болон шүдний гоо сайхныг сэргээх тал дээрээ цайруулалт өнгөн талдаа их анхаарч байгаа харагддаг. Гоо сайханд их тустай байдаг. 

 Одоо яг харшилын улирал болж байна. Зарим иргэд шүдний эмчилгээ хийлгэнээс болж харшилтай болсон гэдэг. Шүд харшил хоёр холбогддог уу?

 Миний хувьд гажиг заслын мэргэжилтэй болохоор харшил дээр бол дийлэнхи хүмүүсийн харшлын нөлөөгөөр хамар битүү байснаар амаараа амьсгалснаас үүдэн шүд эрүү нүүрний гажиг үүсдэг тохиолдлууд их бий.

 Холливууд смайл эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг үү? 

Холливууд смайлын хувьд гурван янз бий. Бүрээс, шаазан, нүүрэвч мөн имплант ордог. Эдгээр эмчилгээнүүд эмчийн заалтаар хийгддэг. Тухайн хүний шүдний өнгөнөөс шалтгаалаад эмчилгээ хийгээд цайрах боломжгүй байдаг ч юмуу эсвэл тухайн хүний шүдний хэлбэр хэмжээ өөрт нь таалагддаггүй байдаг ч тохиолдол их бий. Хүний өөртөө итгэх итгэл болон бусадтай харилцах харилцаанд ээрэг нөлөөтэй.  Хүн шүдээ сайн арчилж анхаарал тавьж байвал эмчилгээ хийлгэх шаардлагаггүй.   

Мэргэжлийн гажиг заслын эмчийн хувьд иргэдэд зөвлөгөө өгөөч?

Шүдний өвчин нь зөвхөн шүдэнд хамаарагддаггүй байгаа. Шүдний өвчлөлөөр дамжаад маш их нян, тархины цус харвалт болон чихрийн шижин гэх зэрэг өвчнүүдийн суурь болдог. Манайхны хувьд шүдний өвчинд өртөмтгий байгаа учраас улирал тутамд эсвэл зургаан сар тутамд урьдчилсан үзлэгт орж байх хэрэгтэй. Шүдний өвчлөлөөс тэгэж хамгаалж болно. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.28.5)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.