Д.АМАРТҮВШИН: Дарангуйлалгүй, ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ нийгмийг бүрдүүлэх зорилгоор ЛИБЕРТАРИ НАМЫГ байгуулсан
З.Батхуяг
Ярилцлага
/
2023-08-13

1992 оны үндсэн хуулиас хойш Монголчууд олон ургалч үзэлтэй, олон намын тогтолцоотой болсон. Эрх баригч МАН, сөрөг хүчин АН, гуравдагч хүчин ХҮН зэргээс гадна Ц.Оюунгэрэлийн “Иргэдийн оролцооны нам”, тэмцэг Б.Жагарын “Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам” –ыг 37 дахь улстөрийн хүчнээр бүртгэсэн.

Тэгвэл хамгийн отгон намаар  Комедиан Д.Амартүвшингийн санаачлан бүртгүүлэхээр зэхэж буй  “ЛИБЕРТАРИ НАМ” юм. Бид тус намын үүсгэн байгуулагч Д.Амартүвшинтэй цөөн хором ярилцлаа.

Та яагаад тусдаа нам байгуулахаар шийдсэн юм бэ?

Би улстөрийн тухай, эдийн засгийн тухай номууд уншдаг. Үндсэндээ өөрийгөө бэлдсэн гэсэн үг. Анх нам байгуулах тухай санаа 2019 оны Үндсэн хуулийг өөрчлөлт, 2020 оны сонгуулийн дараагаас төрсөн. Тухайн үед нэр, үзэл баримтлал зэргийг нь бэлдчихсэн байсан ч нэг их идэвхтэй хөөцөлдөөгүй. Тэгээд 2023 он гараад идэвхтэй явсан. Ямартай ч одоо бүртгүүлэх процесс өрнөж байгаа. Товчхондоо бол дарангуйллыг сөрж, иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах гэж л улстөрийн нам байгуулж байгаа юм.

Ардчилсан нам, эсвэл Ардын намд гишүүнээр элсчихвэл танд улстөрд ороход илүү амар биш үү?

Би чинь Ардчилсан намын 2000 оны гишүүн. Уг нь баруун төвийн үзэл баримтлалтай, иргэдийн эрх, эрх чөлөөг дээдэлсэн гэдэг боловч аажимдаа тийм биш хувирсан. АН-ын эрх барьж байхад нь их шүүмжилж “АРДЧИЛСАН ДАРАНГУЙЛАГЧИД” гээд ярьж, бичиж нийтлэж байлаа. Хожим өөрөө нам байгуулаад улстөрийн амьдралд идэвхтэй оролцъё гэж шийдсэн юм.

Иргэдийн зүгээс Улаанбаатар хотын Засаг дарга Д.СУМЪЯАБАЗАРЫГ огцруулъя гэсэн санаачилга өрнүүлээд байна. Хотыг удирдаж байхдаа иргэддээ бодлого гаргаагүй гэж тэр. Та дэмжих үү?

Хотын дарга Д.Сумъяабазарыг огцруулъя гэдэгтэй санал нийлж байна. 100 хувь дэмжиж байгаа. Хотод үер болж байхад манай дарга нар ДАНШИГ наадам тэмдэглэж байсан. Ийм хотын дарга байж болохгүй биз дээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.136.27.244)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.