Орхон аймгийн ЗДТГ-ын дарга Ш.Ганболд гурван ОРОН СУУЦТАЙ!!
П.Ишханд
Сэдэв, асуудал
/
2023-11-11

Шагдарын Ганболд нь Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд 1968 онд төрсөн. 1991 онд Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, 2005 онд Удирдлагын академийг төгссөн. Төрийн удирдлагын арга зүйч, зохион байгуулагч мэргэжилтэй. Тэрээр 1992-1996 онд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Засаг даргаар ажлын гараагаа эхлүүлжээ. 1996-1999 онд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Засаг даргын Тамгын газарт Нийгмийн даатгалын асуудал хариуцсан мэргэжилтэн, 1999-2002 онд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт Хяналт шалгалт, тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн, 2002-2006 онд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт Иргэдтэй харилцах болон багуудын асуудал, дотоод ажил хариуцсан  мэргэжилтэн,  2006-2007 онд Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Үйлдвэрлэл, дэд бүтэц, байгаль орчны бодлого зохицуулалтын хэлтэст Хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн, 2007 оноос Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга. 2022 оны 11 сарын 25-нд Орхон аймгийн ЗДТГ-ын даргаар томилогдсон байна.

Засаг даргын тамгын газрын даргын жилийн орлого 31 сая, гэр бүлийн гишүүдийн орлого нь 22 сая төгрөг байна. 170 саяын 3 нийтийн орон сууцтай. 25 саяын Prius автомашинтай. Өмчлөх-828м/кв газраа 3 саяар үнэлжээ. Ш.Ганболд нь хадгаламждаа 97 сая төгрөгтэй, 68 саяын зээлтэй. Говь ХК 36ш, Эрдэнэс Тавантолгой ХК 1072ш хувьцаа эзэмшдэг гэж 2022 онд АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ.

Түүнчлэн 2018 онд АТГ-т өгсөн ХОМ-тээ 35 сая гэж мэдүүлж байсан бол 2022 онд түүний хадгаламж 97 сая болж өссөн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.34.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.