ТЭРБУМЫН ОРЛОГОТОЙ УИХ-ын гишүүн Э.Батшугар 15 байгууллагын 205,200 ширхэг ХУВЬЦААГ эзэмшдэг
П.Ишханд
Сэдэв, асуудал
/
2023-10-20

Энхбаярын Батшугар нь АНУ -ын Бэнтлигийн их сургуульд 2004 онд элсэн орж Бэнтлигийн их сургуулийг санхүү, эдийн засагч мэргэжлээр 2008 онд суралцаж төгссөн. 2008 онд сургуулиа төгсөөд Америкийн “Жи Пи Морган” /JP Morgan/ хөрөнгө оруулалтын банкинд банкираар ажлын гараагаа эхэлж улмаар Английн Лондон хотын салбарт шилжин ажилласан. Олон улсын зах зээлд санхүүгийн чиглэлээр суралцаж, ажлын туршлага хуримтлуулаад ирсэн тэрээр 2011 онд Монголдоо ирж, тухайн үед намын нэрээ сэргээж аваад байсан МАХН-д элсэн орсон. 2012-2016 оны хооронд Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр дөрвөн жилийн хугацаанд ажилласан. зээлийн тогтолцоог Монголд анх удаа бий болгов гар бие оролцсон юм. 2016 оноос хойш хувийн бизнесийг удирдан ажиллаж байна “Монсамил”, “Медиа холдинг”, “Милленниум капитал”,  компанийн ТУЗ-ийн гишүүн. Тэрээр Орос, англи хэлтэй аж.

Тэрээр 2021 оны 10 дугаар сарын 21-нд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр томилогджээ.

Э.Батшугарын жилийн орлого 1 тэрбум 800 сая бол гэр бүлийн гишүүдийн орлого нь 469 сая төгрөг байна. 583 саяын 1 нийтийн орон сууц, 1 зуслангийн байшинтай. 216 саяын Toyota, Land Cruiser 200, Yamaha fzr 400 мотоциклтой. Хадгаламждаа 178 сая төгрөгтэй, 396 саяын авлага, 2 тэрбумын зээлтэй. Милленниум групп ХХК 100%, Миллнниум капитал интернейшнл ХХК 100%, Милленниум энтертэйнмент ХХК 100%, Момиэд ХХК 100%, Милленниум финанс ХХК 100%, Содмаргад ХХК 100%, ЗГМС ХХК 100%, Засгийн мэдээ ХХК 100%, ЗМС ХХК 100%, Эс Си Эн Майнинг ХХК 100%, Рескон ХХК 100%, Медиахолдинг ХХК 100%, Ремиф технложис ХХК 100%, Эрчим хүч түгээх сүлжээ ХХК 100%, Монсамил ХХК 51%, Монфарм трейд ХХК 51%, И эл Лимитэд ХХК 100% хувьцааны ногдол ашгийг эзэмшдэг гэж 2022 онд АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.202.218)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.