Багахангай дүүргийн ЗДТГ-ын дарга Л.Санжийжамц 185 саяын 2 ОРОН СУУЦТАЙ!!
Сэдэв, асуудал
/
2023-10-30

Л.Санжийжамц нь 1984 онд төрсөн. Тэрээр 1992-2002 онд Архангай аймаг Түвшрүүлэх сумын 10 жилийн сургууль, 2002-2006 онд ШУТИС-ийн газар зохион байгуулагч мэргэжлээр, 2011-2013 онд Удирдлагын акедеми Нийгмийн удирдлагын магистраар төгсөж боловсролоо дээшлүүсэн байна. Мөн Англи, Орос хэлтэй.

2007 – 2008 онд БХД, ЗДТГ үйлдвэр тохижилт үйлчилгээний хэлстийн мэргэжилтнээр ажлын гараагаа эхлүүлжээ. 2008 – 2013 онд БХД, Газрын албаны мэргэжилтэн, 2013 -2016 онд БХД, Өмч газрын харилцааны албан дарга, Орон сууц хувьчлах товчооны орлогч дарга, дүүргийн залуучуудын холбооны тэргүүлэгч, 2016 -2018 онд БХД, Газрын албаны даргаар тус тус ажлын туршлага хуримтлуулж 2018 оны 7 сарын 18-нд БХД, Засаг даргын тамгын газрын даргаар томилогдож өнөөг хүртэл  ажиллаж байна.

 

Л.Санжийжамцийн жилийн орлого 29 сая төгрөг байна. 185 сая төгрөгийн 2 нийтийн орон сууцтай. 25 саяын үнэтэй Mercedes Benz, E350 машинтай. Эзэмших-м2-1 газартай. Тэрээр хадгаламждаа 3 сая, 55 саяын авлагатай, 88 саяын зээлтэй гэж 2022 онд АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.128.93)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.