НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа 10000м/кв 1 тэрбумын ГАЗАРТАЙ
Сэдэв, асуудал
/
2023-10-30

Доржзовдын Энхтуяа 1973 онд төрсөн. Монголын сэтгүүлч, улс төрч юм. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч гишүүн бөгөөд сэтгүүлч, олон улсын харилцаа судлаач мэргэжилтэй. 2020 оны 10-р сард болсон Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд Баянгол дүүргийн 3-р тойргт нэр дэвшиж ялалт байгуулан Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Тэрээр Монголын үндэсний телевизэд сэтгүүлч, хөтлөгчөөр ажлын гараагаа эхэлсэн. NTV телевизэд 2010-2012 онуудад мэдээ шуурхай нэвтрүүлэг хариуцсан дэд Захирал, 2012-2013 онд УИХ-ын Тамгын Газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга, 2013-2016 он дуустал МҮОНРТВ-ийн Дэд захирал гэсэн хариуцлагатай ажил албанд томилогдож байгаад 2018 оноос ТВ2 телевизийг байгуулан удирдаж байна. 2020-2024 оны Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч гишүүн.

НИТХ-ын төлөөлөгчийн жилийн орлого 27 сая бол гэр бүлийн гишүүдийн орлого нь 24 сая төгрөг байна. 250 сая төгрөгийн 1 нийтийн орон сууцтай. 40 саяын Lexus, 350 машинтай. Тэрээр 1 тэрбумын эзэмших 10000м/кв газартай. Мөн 295 саяын үнэт эдлэлтэй. Хадгаламждаа 21 сая төгрөгтэй гэж 2022 онд АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.31.223)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.