Улсаас УНААНЫ ЗАРДЛАА ДААЛГАДАГ цэцийн гишүүд ковидын үед 1,2 ТЭРБУМААР 7 МАШИН АВЧЭЭ!!
Сэдэв, асуудал
/
2023-10-30

Дээрээ хөх тэнгэрээс зүйлгүй Үндсэн хуулийн цэцийнхэн татвар төлөгчдийн мөнгөөр наргижээ. “Надад хэн хэлж, нохойг хэн саах вэ” гэдэг хэлц байдаг нь Үндсэн хуулийн цэцийнхэнд л зориулагдсан бололтой.

Тэд ковидын үед Татвар төлөгчдийн мөнгөөр тээврийн хэрэгсэл худалдан авсан нь анхаарал татаж буй: Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн БИЕ, УНАА халдашгүй дархан эрхтэй. Аа гэвч тэд төрөөс тусгай эрх ямба, тусгай халамж, унаа тэрэг гаргуулдаг атлаа хувьдаа нэг нэг автомашин худалдан авсан байж болзошгүй нь!!

Хувьдаа авсан байж болзошгүй гэдэг нь тэд Засгийн газрын автобаазаас тусгай машин гаргаж, зардлыг нь төсвөөс даадаг байсаар байтал ийнхүү худалдан авалт, гэрээ хийгдсэн байх юм. Чоно борооноор гэгчээр яг коронавирус цар тахлын ид дэгдэлтийн үед ийнхүү гэрээнүүд хийгджээ.

БАРИМТ НЭГ: Монгол Улсын Үндсэн хуулийн ЦЭЦ Тамгын газар 2019 оны 03 дугаар сарын 28-ний өдөр “МӨНХХАДА” ХХК-тай гэрээ байгуулж 2018 онд үйлдвэрлэгдсэн Landcruiser 200 GX V6at загварын туулах чадвар сайтай автомашин хоёр ширхэгийг 340 сая төгрөгөөр худалдан авсан.

БАРИМТ ХОЁР: Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тамгын газар “Моннис моторс” ХХК-тай 2020 оны 06 дугаар сарын 04-нд “Тоног төхөөрөмж буюу АВТОМАШИН” нийлүүлэх гэрээ байгуулж улмаар 2020 онд үйлдвэрлэгдсэн “Nissan Y62” маркийн хоёр ширхэг автомашиныг 458 сая төгрөгөөр худалдан авсан байна.

БАРИМТ ГУРАВ: Мөн оны 05 дугаар сарын 20-ний өдөр “Суудлын автомашин нийлүүлэх” гэрээний дагуу “Моннис моторс” ХХК-иас 99 сая төгрөгөөр “Nissan teana” маркийн суудлын жижиг тэрэг худалдан авсан.

БАРИМТ ДӨРӨВ: Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газар, “Монгоол Хюьндай автомотив” ХХК-тай 2019 оны 04 дүгээр сард “Суудлын автомашин нийлүүлэх гэрээ” байгуулж “ХЬЮНДАЙ СОНАТА ЛФ” загварын хоёр ширхэг суудлын жижиг тэргийг 139 сая 800 мянган төгрөгөөр худалдан авчээ.

 

Гэтэл Засгийн газрын автобааз руу тээвэр, шатахууны зардал гэж сар бүр 10 сая төгрөг зарцуулдаг байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.40.139)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.