Сайд С.ЭНХБОЛД нар КОВИДЫН ЭСРЭГ ВАКЦИНЫ судалгаа хийнэ гээд 2 ТЭРБУМЫГ халаасалсан уу...
Сэдэв, асуудал
/
2023-10-30

БНХАУ-ын Ухань хотоос эх сурвалжтай Коронавирус халдварт өвчин  дэлхий нийтийг цочролд оруулж, таамаглаагүй үр дүн үзүүлж олон мянган хүний амь насыг авч одов. Тодруулбал, Манай улсад 1 сая батлагдсан тохиолдол бүртгэгдэж, нийтдээ 2,136 хүн харамсалтайгаар амь насаа алдсан. Монгол Улсад коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтыг 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс эхлүүлэн коронавируст халдварын эсрэг 8.6 сая тун вакцинаар давхардсан тоогоор 5.6 сая хүнийг вакцинжуулж, дархлаажуулалтын цахим мэдээллийн санг бүрдүүлж, улсын хэмжээнд вакцинжуулах үйл ажиллагааг удирдлага, мэргэжил арга зүйгээр хангаж, шийдвэр гаргагчдыг тоон мэдээ мэдээллээр тогтмол хангаж ажилласан.

Ковакс хөтөлбөрийн хүрээнд 1.6 сая хүн тун, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын тусламжаар 150 мянган тун, Монгол Улсын Засгийн газар болон Япон улсын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд 2.3 сая хүн тун, Афбакс хөтөлбөрөө 1.3 сая хүн тун, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын тусламжаар 300 мянган хүн тун, Монгол Улсын Засгийн газрын худалдан авалтаар 2.9 сая хүн тунг тус тус татан авсан.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд 2021 оны 11 сарын 11-нд А/686 тоот тушаал гаргаж Ковид 19-ийн төрөл, хэлбэр болон вирусийн эсрэг хийсэн вакцины үр нөлөөг судлан гаргахыг ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгсайханд даалгасан байна. Энэ судалгааны ажлын зардалд хоёр тэрбум 151 сая төрөгийг зарцуулсан ч өнөөдрийг хүртэл үр дүн гарсангүй!!!

Энэ мэтээр эрх мэдэл, албан тушаалтнууд татвар төлөгчдийн бүрдүүлсэн төсвийн мөнгийг ТЭРБУМ ТЭРБУМААР НЬ ҮР АШИГГҮЙ ЗАРЦУУЛЖ, үгүй хийж мартуулж байгаа нь цаанаа нийтийн хөрөнгөнөөс завшиж буй гэмт үйлдэлтэй дүйцэх юм!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.88.67)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.