БЗД-ийн ИТХ-ын дарга А.Баяр 376 саяын АВЛАГАТАЙ, 48 саяын ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ
Сэдэв, асуудал
/
2023-10-30

А.Баяр нь 1985 онд Улаанбаатар хотод  айлын ууган хүү болж мэндэлжээ. Нийслэлийн гадаад хэлний сургалттай 18 дугаар дунд сургууль, Анагаах Ухааны их сургуулийг Хүний их эмчээр, Хартфорд их суургуулийг бизнесийн удирдлага, 2017-2020 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгсжээ. Тэрээр 2007 оноос “Корпрэйт” зочид буудалд маркетингийн ажилтнаар ажлын гараагаа эхлүүлж байжээ. 2020 онд УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангын зөвлөхөөр ажиллаж эхлэн 2020 оны 11 сарын 4-нд БЗД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар томилогджээ.

 

Амарбаясгалангийн Баяр нь 91 сая төгрөгийн орлоготой. 180 сая төгрөгийн 2 нийтийн орон сууцтай. 60 саяын 32 адуу, 124 хонь, 32 үхэртэй.  48 саяын үнэт эдлэлтэй аж. Тэрээр хадгаламждаа 600 мянган төгрөг, бэлэн 69 сая төгрөг, 376 саяын авлагатай гэж 2022 онд АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.136.142)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.