БЗД-ийн Боловсрол, маркетингийн хэлтсийн дарга Б.Ганбат 246 саяын ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨТЭЙ
Сэдэв, асуудал
/
2023-10-30

Бат-Эрдэнийн Ганбат нь 2021 оны 1 дүгээр сарын 21-нд Баянзүрх дүүргийн, Боловсрол, маркетингийн хэлтсийн даргаар томилогджээ.

Б.Ганбатын жилийн орлого нь 11 сая төгрөг бол гэр бүлийн гишүүдийн орлого нь 10 сая төгрөг байна. 246 саяын үл хөдлөх хөрөнгөд нь 2 нийтийн орон сууцтай. 18 саяын Nissan, Juke машинтай. 11 саяын 63 хонь, 10 үхрийг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ. Боловсрол маркетингийн хэлтсийн даргын хувьд 2 сая 500 мянгын үнэт эдлэлтэй. Мөн хадгаламждаа 11 сая төгрөгтэй. 96 саяын зээлтэй. Цагаан зам ххк-ий 100%-ыг эзэмшдэг гэж 2022 онд АТГ-т өгсөн ХОМ-тээ мэдүүлжээ.

Түүний эзэмшдэг Цагаан зам ХХК нь аялал жуучлалын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг компани нь Гэр бүл, залуучуудын хөгжлийн газраас зарласан “Бүрэн хэмжээний уран сайханы кино” хийх 139 саяын тендерыг авсан байна. Аялал жуучлалын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг компани бүрэн хэмжээний кино хийх тендерт ялсан нь анхаарал татахуйц явдал юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.148.103.83)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.