Цэцийн дарга Н.ЧИНБАТ 130 саяыг халааслаад ТЭТГЭВЭРТЭЭ СУУХ нь!
Сэдэв, асуудал
/
2023-10-31

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбатын тэтгэвтрээ суух хуулийн хугацаа болчихсон байгаа. Түүний араас өмнөх дарга асан Э.Одбаяр нь мөн чөлөөлөгдөнө. Улсын дээд шүүхээс Н.Чинбат гуайн оронд МУИС-ын Хуулийн сургуулийн доктор, Үндсэн хууль судлаач О.Мөнхсайханы нэрийг дэвшүүлээд байгаа. Түүнийг Н.Чинбатын оронд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох асуудлыг УИХ шийднэ.

Тэгвэл халаагаа өгч буй цэцийн дарга, Гавьяат хуульч Н.Чинбатад Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Төрийн албан хаагчийн өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-д заасны дагуу Төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул түүнд нэг удаагийн буцалтгүй тусламжаар 130 сая 844 мянган төгрөгийг олгох нь.

Үндсэн хуулийн Цэцийн дарга Н.Чинбат нь сард 3 сая 600 мянган төгрөгийн цалин авдаг аж. Дээрх мөнгөн дүн нь 36 сараар тооцсон дүн юм. Цэцийн дарга маань сард 3,6 саяын цалин авдаг гэсэн үг. Өмнө тус байгууллагаас өндөр насны тэтгэвэртээ гарсан Ш.Цогтоо, Д.Солонго нарын үндсэн цалин нь 3,250 мянган төгрөг бөгөөд 36 сарын нийлбэр нт 117 сая төгрөг болж байсан юм.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.50.234)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.