БХД-ийн засаг дарга А.Сүхболд 140 саяын 2 ОРОН СУУЦТАЙ
Сэдэв, асуудал
/
2023-10-31

А.Сүхболд нь 2003 онд Физик-Математикийн багш мэргэжилтэй. 2012 онд Нийгмийн удирдлага чиглэлээр магистраа хамгаалжээ. Тэрээр 2003-2010 он Багахангай дүүргийн Хангай цогцолбор сургуульд Математик-Физикийн багшаар ажлын гараагаа эхлүүжээ. 2010-2012 онд тус сургуульдаа сургалтын менежрээр, 2012-2020 он тус сургуулийнхаа захирлаар, 2020-2022 Дүүргийн ИТХ-ын даргын зөвлөхөөр тус тус ажиллаж 2022 оны 8 дугаар сарын 31-нд Багахангай дүүргийн Засаг даргаар томилогджээ.

 

Засаг даргын жилийн орлого 28 сая бол гэр бүлийн гишүүдийн орлого нь 25 сая төгрөг байна.  17 сая төгрөгийн үнэтэй Nissan, Murano- машинтай. 140 саяын 2 орон сууцтай. А.Сүхболдын хувьд дотоодын банканд байрлах хадгаламждаа 10 сая төгрөгтэй, 49 саяын зээлтэй. Мөн 2 саяын Өмчлөх-700м/кв 2 газартай гэж 2022 онд АТГ-т өгсөн ХОМ-тээ мэдүүлжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.163.158)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.