МЭЕГ-ын дарга А.Нарантуяа “Эрдэнэставантолгой” ХК-ийн 1072000 ширхэг ХУВЬЦААТАЙ
П.Ишханд
Сэдэв, асуудал
/
2023-10-31

Аюушжавын Нарантуяа нь Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн бөгөөд Мал эмнэлгийн ухааны доктор цолтой юм. 2013-2023 онд Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргаар ажилласан тэрбээр 2023 оны 7 сард Мал эмнэлгийн ерөнхий газрын даргаар томилогджээ.

Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга А.Нарантуяа нь 2022 онд улсын их хэмжээний мөнгийг хувьдаа завшсан хэмээн хэрэг холбогдон шалгагдаж байсан хэдий ч өдгөө төрийн томоохон албыг хашиж байна.

Мал эмнэлгийн даргын жилийн орлого 22 сая, гэр бүлийн гишүүдийн орлого 2,7 тэрбум төгрөг байна. 863 саяын 1 нийтийн орон сууц, 2 үйлчилгээний зориулалттай газартай. Hyundai, Sonata 7, Toyota, LEXUS-LX570, Toyota, Probox машинаа 112 саяар үнэлжээ. Тэрээр эзэмших-5га-1, өмчлөх-164м/кв-1, өмчлөх-457м/кв-1 газруудаа 266 сая гэж мэдүүлжээ. 43 саяын үнэт эдлэлтэй. Түүнчлэн 4 саяын хадгаламжтай, 240 саяын зээлтэй аж. Эрдэнэставантолгой ХК 100%, Монголбазальт ХХК 5%, Саран-Өрх ХХК 65%-ийн хувьцаа эзэмшдэг гэж 2022 онд өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.140.225)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.