Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг 120 саяын ХАДГАЛАМЖТАЙ, 55 саяын ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ
Г.Алтанзагас
Сэдэв, асуудал
/
2023-11-01

      С.Мөнгөнчимэг нь 1979 онд  Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн. Нөхөр хүүгийн хамт амьдардаг.1997 онд Ховд аймгийн 2  дугаар  арван жил , 2001 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн Нийгмийн ухааны сургуулийн Бизнесийн удирдлагын  баклавр 2012 онд АНУ-гийн Калифорниагийн Олон улсын их сургуулийг Олон улсын худалдааны магистр  зэрэгтэй тус  тус төгссөн.

2002 -2008 онд МАН-ын дэргэдэх НАМЗХ( МАСЗХ)-д улс төрийн ажилтан, ахлах ажилтан ,2008-2010 онд УИХ-ын гишүүний туслах , 2010оны 1 дүгээр сараас 2010 оны 10 дугаар сар хүртэл УИХ-ын гишүүний зөвлөх, 2013-2015 УИХ-ын гишүүний зөвлөх, 2015-2016 онд нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоонб ерөнхий нарийн бичгийн дарга, 2016 оны 8 дугаар сараас 2020 оны 7 дугаар сар хүртэл Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны дэд сайдаар ажилласан бол 2020 оны 7 сарын 16-нд  Сангийн дэд сайдаар томилогджээ.

С. Мөнгөнчимэгийн жилийн орлого нь  44 сая  бол гэр бүлийн гишүүдийн орлого нь 108 сая төгрөг байна. С.Мөнгөнчимэг нь 200 саяын нийтийн орон сууц 1.  42 саяын Жийп болон туулах чадвар өндөр Volkswagen Touareg -1  машинтай.  Мал аж ахуйн хувьд 106 сая  400 мянгаар үнэлэгдсэн адуу-56, үхэр-35, хонь-100, ямаа-90. Зээлийн мэдээллийн хувьд  анх 2018 онд  авсан зээлийн хэмжээ нь 9 сая, 2019-2020 онд 18 сая төгрөг авч байсныг төлж барагдуулан 2021он, 2022 онд АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлэгтээ зээлгүй гэж мэдүүлсэн байна.55саяын үнэт эдлэл, урлаг түүхийн эд зүйлстэй. 2021онд 75 сая төгрөгний хадгаламжтай байсан бол 2022 онд хадгаламж нь 53саяаар нэмэгдэж 120саяын хадгаламжтай аж. “Эрдэнэс Таван Толгой” ХХК-ний 3216 ширхэг хувьцааг эзэмшдэг гэж  2022 оны АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ.

Тэрээр Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг нь 2024 оны сонгуулиар Төрөлх нутаг Ховд аймгаасаа нэр дэвших  магадлал өндөр байгаа юм. Түүнийг эдийн засгийн хувьд нэр дэвших боломжтой эмэгтэй гишүүдын нэг гэж үзээд байгаа юм байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.106.193)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.