НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө Lexus, 570 машин ХӨЛӨГЛӨДӨГ
П.Ишханд
Сэдэв, асуудал
/
2023-11-02

Зундуйн Төмөртөмөө нь 1995-2005 онд Баянхонгор аймгийн 10 жилийн дунд сургууль, 2005-2009 онд СУИС-ийг Соёлын удирдлагын менежмент, бакалавр, 2014 онд Сан Их сургуулийг Бизнесийн удирдлагын магистр, 2019 оноос МУИС-ийн Хууль зүйн сургууль Эрх зүйч тус тус сургуулийг төгсөн боловсрол эзэмшжээ. Тэрээр ажлын гараагаа 2006-2009 онд “Их Монгол” FM-ийн гүйцэтгэх захиралаар эхлүүлж байсан аж. 2020 онд МАН-аас нэр дэвшиж, НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Саяхныг хүртэл Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан тэрээр албан тушаалаасаа буугаад удаагүй байгаа билээ.

З.Төмөртөмөө нь ШӨХТГ-ын даргын зөвлөхөөс УИХ-ын даргын зөвлөх хүртэл ажиллаж тэрбээр 2016 оноос хойш хөрөнгө орлогоо мэдүүлжээ

НИТХ-ын төлөөлөгчийн жилийн орлого 44 сая бол гэр бүлийн гишүүдийн орлого нь 48 сая төгрөг байна. 250 сая төгрөгийн 1 нийтийн орон сууцтай. 93 саяын Lexus, 570, Toyota, Mark2 машинтай. Тэрээр 1 саяын Эзэмших 600м/кв газартай. Хадгаламждаа 16 сая төгрөгтэй, 199 саяын зээлтэй аж. Мөн 150 саяын үнэт эдлэлтэй. Түрүү Инфо эжэнси ХХК 50%-ийн ногдол ашгийг эзэмшдэг гэж 2022 онд АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.40.139)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.