Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга П.ЭРХЭМБУЛГАН хувьдаа БАРИЛГЫН КОМПАНИТАЙ
Сэдэв, асуудал
/
2023-11-03

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын өмнөх дарга Бямбадорж хариуцсан ажилдаа хайрхамжгүй хандаж, удаа дараа зөрчил гаргасан тул түүнийг Д.Сумъяабазар дарга үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Эрүүл мэндийн яамны газрын даргаар ажиллаж байсан анагаах ухааны доктор, профеммор Пүрэвдоржийн Эрхэмбулганг томилсон.

Эрхэмбулган эмч  өмнө нь Боловсролын яамны дээд боловсролын хэлтсийн даргаар ажиллаж байсан нэгэн. Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргаар 2023 оны 7 дугаар сард томилогдсон.Тэрбээр хэсэг хугацаанд төрийн албанаас чөлөөлөгдөж байгаад эргээд төрд орж ирсэн нь энэ юм.

АТГ-т сүүлд 2020 онд хөрөнгө орлогоо мэдүүлэхдээ жилд 24 сая 361 мянган төгрөгийн орлоготой, 140 саяын нэг орон сууц, Lexus, RX 350 төмөр хүлэгтэй, 124 саяар үнэлэгдэх эзэмших эрхийн 3,5 га газартай, 2,7 саяын хадгаламжтай, бусдаас 45 саяын авлагатай бол 74 саяын зээлтэй гэжээ.

Мөн хоёр тусгай зөвшөөрөл, гурван патенттай, “ТЭМУ ХОЛДИНГ” ХХК-ийг 100% эзэмшдэг гэж мэдүүлж байжээ. 2020 оноос ХОМ-ээ тайлагнаагүй аж. “Тэму холдинг” ХХК-ийн эцсийн өмчлөгч нь О.Уянга гэж хүн УБЕГ-ийн хуулийн этгээдийн газарт бүртгүүлжээ. Тус компани нь гадаад худалдаа болон барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.96.3)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.