Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат 978 саяын МАЛТАЙ, 709 саяын ОРОН СУУЦТАЙ
П.Ишханд
Сэдэв, асуудал
/
2023-11-03

Балжиннямын Мөнхбат нь 1998-2002 онд Монгол Улсын Боловсролын их сургуулийн Физик, Байгаль шинжлэлийн багшаар төгссөн. 2005-2007  Удирдлагын академи, Удирдлагын Ухааны, магистр, докторант цолтой. Ажлын гараагаа 2002-2004 онд Чингэлтэй дүүргийн 23 дугаар дунд сургуульд  багшаар эхлүүлжээ. 2011-2012 онд Сүхбаатар дүүргийн ЗДТГ дарга,  2013-2014 онд Чингэлтэй дүүргийн ЗДТГ дарга,  2016 оноос  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчидийн Хурлын Төлөөлөгч,  2018 оноос Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байна.

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын даргын жилийн орлого 240  сая бол гэр бүлийн гишүүдийн орлого нь 472 сая төгрөг байна. 709 сая төгрөгийн 1 нийтийн орон сууцтай. 978 саяын 98 адуу, 16 үхэр, 57 хурдан удмын адуутай. Тэрээр 4 саяын Эзэмших 0,7га дөрвөн газартай. Хадгаламждаа 108 сая төгрөгтэй, 300 саяын зээлтэй аж. Мөн 88 саяын үнэт эдлэлтэй. Эрдэнэс таван толгой ХК 3784ш, Түмний хурд гал уяа Нөхөрлөл 33ш, Сүү ХК 2439ш, Си Юу сүлжээ дэлгүүр 20680ш хувьцааг эзэмшдэг гэж 2022 онд АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ.

Түүний болон гэр бүлийн гишүүний орлого 2021-2022 онд огцом нэмэгдсэн байна. Балжиннямын орлого 88 саяас 240 сая болж өссөн бол гэр бүлийн гишүүний орлого нь 0 төгрөгөөс 472 сая болж их хэмжээний өөрчлөлт гарчээ. Мөн өнгөрсөн 4 жилд 347 саяын орон сууцтай гэж мэдүүлж байсан тэрээр 2022 онд орон сууцны өртөг нь 709 сая  болж нэмэгджээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.74.30)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.