Ц.Тулга  НААДМЫН өмнө байгууллагынхаа 69 ажилтанд УРАМШУУЛАЛ өгчээ!!!
Сэдэв, асуудал
/
2023-11-03

Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газар гэж “хамгийн асуудалтай агентлаг” бий. Тус газрын дарга нь Ц.Тулга. Саяхан АТГ-аас түүнийг барьж хорьж, шалган татаж чангаасан. Усны эх нь булингартай бол адаг нь ч бас булингартай гэж үг бий. Энэ байгууллагын алба хаагчид авлига, ашиг сонирхолд холбогддог байж магадгүй талаар хуулийнхан ч, хотын дарга нар ч ам уралдан ярьдаг.

Тэгвэл тус газрын дарга Ц.Тулга 2023 оны 07 сард тушаал гаргаж байгууллагынхаа 69 ажилтнаа 52 сая 304 мянган төгрөгөөр шагнажээ. Тус байгууллага нь нийт 98 ажилтантай байхаас өнөөдөр 87 хүн ажиллаж байгаа аж. Жилийн төсөв нь ГУРВАН тэрбум гэж батлуулжээ.

Улаанбаатар хотын өнөөгийн замбараагүй байдал нь шууд утгаараа ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙН газартай холбоотой хэмээн улстөрчид ярьдаг.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.81.98)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.