ХУД-ийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Л.Жавзандулам 2 тэрбумын ҮЛ ХӨДЛӨХТЭЙ
П.Ишханд
Сэдэв, асуудал
/
2023-11-04

Лхагваагийн Жавзандулам нь 2018 онд НДЕГ-ийн хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байжээ. 2020 онд НДЕГ-ын даргаар ажиллаж байсан бөгөөд өдгөө БЗД-ийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байна.

 

БЗД-ийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын жилийн орлого 30,6 сая бол гэр бүлийн гишүүдийн орлого нь 30 сая төгрөг байна. 2 тэрбумын 1 нийтийн орон сууц, 1 үйлчилгээний зориулалттай байгууламж, 1 авто гражтай. 18 саяын Toyota, Prius машинтай. Тэрээр 305 саяын эзэмших 475м-кв, өмчлөх 694м/кв газартай. 58 саяын 28 адуу, 9 үхэр, 35 хоньтой. Хадгаламждаа 407 сая төгрөгтэй, 50 саяын зээлтэй аж. Мөн 20 саяын үнэт эдлэлтэй. Сантгуа ХХК 100%, Сонор гуа солюшн ХХК 50%, оюу толгой ХК 1%-ийн ногдол ашгийг эзэмшдэг гэж 2022 онд АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.45.123)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.