Хувьдаа ДӨРВӨН КОМПАНИ ЭЗЭМШДЭГ Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд
П.Ишханд
Сэдэв, асуудал
/
2023-11-05

Жамбалын Ганболд нь 1959 оны 9 дүгээр сарын 6-нд төрсөн. Увс аймгийн Өндөрхангай сумын уугуул, үндэсний бөхийн улсын заан цолтой бөх юм. Мөн самбо бөхийн дэлхийн аварга бөгөөд Монгол улсын спортын гавъяат тамирчин. Жүдо бөхөөр Сөүл 1988, Барселона 1992 олимпуудад оролцсон. 1990 онд 7 давж улсын заан цол хүртжээ.

Тэрээр 2005 онд Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын даргаар томилогджээ.

 

Нийслэлийн биеийн тамир спортын газрын даргын жилийн орлого 597 сая бол гэр бүлийн гишүүдийн орлого нь 12 сая төгрөг байна. 1 тэрбумын 3 үйлчилгээ, үйлдвэрлэлийн зориулалттай байгууламжтай. 172 сая төгрөгийн Lexus, 470, Lexus, 570 машинтай. Тэрээр 1 тэрбумын  Ашиглах-2.5га-1, Эзэмших-2116 м2-1, Эзэмших-2800 м2-1 газартай. 218 саяын 215 адуу, 770 хонь, 60 үхэр, 310 ямаатай. Хадгаламждаа 131 сая төгрөгтэй, 8 саяын зээлтэй аж. Мөн 150 саяын үнэт эдлэлтэй. Монгол спорт ХХК 100%, Хан Хөхий зам ХХК 100%, Хаппи дрим ХХК 100%, Сумо бургер ХХК 100%-ийн ногдол ашгийг эзэмшдэг гэж 2022 онд АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.136.226)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.