С.АДЪЯАСҮРЭН дарга 358 саяыг ГЭРЛЭН ДОХИОНЫ СЭЛБЭГ, ЗАСВАРТ үрсэн бол 18 саяыг ШИНЭ ГЭРЛЭН ДОХИОНД зарцуулжээ
Сэдэв, асуудал
/
2023-11-06

“Замын хөдөлгөөний удирдлагын төв” орон нутгийн өмчит төрийн үйлдвэрийн газрын захирлаар С.Адъяасүрэн ажилладаг. Тус байгууллага нь Улаанбаатар хотын автозамын түгжрэл, сийрэг байдал бүгдгийг нэг доороос ГЭРЛЭН ДОХИОГООР хянаж, дарга нарын замыг суллаж, шууд татах ажлыг зохицуулдаг.

Тус газрынхан 2023 оны 09 дүгээр сард 98 сая төгрөгөөр “ГЭРЛЭН ДОХИОНЫ ЗАСВАР” хийлгэх гэрээг “ЦОГБЭЙС” ХХК –тай хийсэн бол 2023 оны 10 сарын 26-нд 18 сая 445 мянган төгрөгөөр “ГЭРЛЭН ДОХИО СУУРИЛУУЛАХ” ажил гүйцэтгүүлжээ.

Мөн 2023 оны 10 сарын 10-нд 260 сая 400 мянган төгрөгөөр гэрлэн дохионы СЭЛБЭГ ХЭРЭГСЭЛ, 2023 оны 06 сард 10 сая 580 мянган төгрөгөөр хөдөлгөөний эрчим тоолох дроныг ХУДАЛДАН АВЧЭЭ!  

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.253.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.