Б.Энхбаяр: НҮҮРСНИЙХЭН гөлөг төөрүүлж байгаа юм шиг л байна
Сэдэв, асуудал
/
2023-11-07

Нүүрсний хянан шалгах түр хороогоор өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар

Нэгдүгээрт, Хянан шалгах түр хорооны хянан шалгагчийн ажлын даалгавар батлах тухай,

Хоёрдугаарт, Хянан шалгах ажиллагааны ажлыг эрчимжүүлэх тогтоолын төсөл, шалгалтын удирдамжийг батлах,

Гуравдугаарт, Хянан шалгах түр хорооны шинжээчдийг батлах тухай асуудлыг хэлэлцэж байгаа юм. Нүүрсний сонсгол зохион байгуулах Түр хороог Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ахалж буй. Тогтоолын төсөлтэй холбоотой Хянан шалгах түр хорооны гишүүд асуулт асууж, хариулт авсан.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТ: Нүүрсний сонсголыг үр дүнтэй, ажил хэрэгч байгаасай гэдэг дээр олон нийт хүлээлт байгаа. Хянан шалгах түр хороо байгуулагдаад хоёр, гурван сар болсон. Гэтэл өнөөдөр дөнгөж Хянан шалгагчийн ажлын даалгаврыг өгөх нь. Даалгавруудыг хийж гүйцэтгэх хугацаа байна уу. 10 том даалгавар байгаа харагдлаа.  Нээлттэй сонсгол учраас бүх зүйл нотолгоотой байх ёстой. Хэн нэгнийг гүтгэж, хөнгөн хуумгай хандаж болохгүй. Хөнгөн хуумгай хандаж нэр төдий юм хийвэл шинжээчдэд хангалттай цаг хугацаа өгөөгүй байдалтай хайнга  асуудалд хандвал яах вэ.

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯР: Түр хороо УИХ-ын тогтоолоор өнгөрсөн долдугаар сард байгуулагдсан. Нэг сарын өмнө Түр хороог би ахлахаар болсон. Хянан шалгагч таван хүнийг нэг сарын өмнө томилсон ч гурав нь намайг даргаар томилогдсны дараа гарсан. Үүнээс хойш 2+10 хянан шалгагч томилоод байна. Өнөөдөр гурвыг нэмж томилох гэж байна. Цар хүрээ өргөн болно. Яагаад гэхээр “Эрдэнэс Тавантолгой” болон орон нутгийн Тавантолгой компанийн байгуулагдсан цагаас хойших 10 гаруй жилийн бүх баримтад үзлэг шалгалт хийнэ. Үүнээс өргөн хүрээтэй асуудал хэлэлцэнэ. Бидний батлах гэж байгаа хянан шалгагчийн ажлын даалгаварт худалдан авалттай холбоотой 197 боть нотлох баримтад дүн шинжилгээ хийх даалгавар өгөх гэж байгаа юм. Энэ боть дээр 2000 худалдан авах ажиллагаа байна. Тэгэхээр энэ хэмжээний цар хүрээтэй ажлыг бүтэн жилийн хугацаанд зургаан мэргэжлийн хянагч шалгадаг гэж байгаа юм. Хугацаа богино байгаа нь үнэн. Нотлох баримтыг гаргуулах ажлыг өнгөрсөн долоо хоногт эхлүүлсэн. Өнгөрсөн долоо хоногт Өмнөговь аймагт нотлох баримтуудыг очиж судлаж байна. Нотлох баримтыг гаргаж өгөхгүй байгаа асуудал бий. Тиймээс ажлын даалгавар гаргаж байгаа утга нь ийм байна. Нүүрсний борлуулалт тээвэрлэлттэй холбоотой нэлээд мэдээлэл гаргуулж авах шаардлагатай. Өмнөх Түр хороонд гаалийн байгууллагаас хоёр зөрүүтэй мэдээлэл ирүүлсэн байна. Нүүрсчид маш сандарч байна. Бас маш их мөнгөтэй байгаа. Гөлөг төөрүүлэх санаархал гаргаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.28.9)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.