Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал 10 саяын ЗУРГААН ГАЗАРТАЙ
П.Ишханд
Сэдэв, асуудал
/
2023-11-11

С.Батжаргал нь 1977 онд Булган аймгийн Бугат суманд төрсөн. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. 1995-2000 онд Техникийн их сургуулийн Эрчим хүчний инженерийн сургуулийг дулааны инженер, 2007-2008 онд ШУТИС-ийн Эрчим хүчний инженерийн сургуулийг механик инженер, техникийн ухааны магистраар тус тус төгсжээ. 2020 оноос Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байна.

Засаг даргын жилийн орлого 46 сая бол гэр бүлийн гишүүдийн орлого нь 32 сая төгрөг байна. 210 сая төгрөгийн 2 нийтийн орон сууц, 2 зуслангийн байшин, 1 өвөлжөөний газартай. 126 саяын 40 адуу, 47 үхэр, 6 хурдан удмын адуу, 9 хурдан удмын адуутай. Тэрээр 10 саяын эзэмших-005га-2, эзэмших-05га-1, эзэмших-5га-1, эзэмших-24м/кв-1, өмчлөх-801м/кв-1 газартай. Хадгаламждаа 12 сая төгрөг, 60 саяын авлага, 118 саяын зээлтэй аж. Мөн 18 саяын үнэт эдлэлтэй. Эрдэнэт таван толгой ХК 1072ш ногдол ашгийг эзэмшдэг гэж 2022 онд АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.226.140)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.