Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат 400га ГАЗАРТАЙ!!
П.Ишханд
Сэдэв, асуудал
/
2023-11-11

Дашзэвэг Мөнхбат нь 1986 - 1996  Булган аймгийн П.Е.Щетинкиний нэрэмжит 10 жилийн I сургуулийг төгсөөд 1997 - 1998 Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль, 2001 - 2005 МУИС Орхон сургуульд тус тус суралцаж байжээ. Тэрээр ажлын гараагаа 2005 онд "Эрдэнэт хивс" ХК нягтлан бодогчоор эхлүүлж, 2020 оноос Орхон аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байна.

Орхон аймгийн ИТХ-ын даргын жилийн орлого 52 сая бол гэр бүлийн гишүүдийн орлого нь 544 сая төгрөг байна. 382 сая төгрөгийн 1 амины орон сууц, 3 нийтийн орон сууц, 1 хашаа байшин, үйлдвэрлэлийн зориулалттай газар, 1 оффис, 1 барилгатай. 20 саяын Toyota, Harrier машинтай. 92 саяын 79 үхэр, 95 хонь, 59 ямаа, 10 хурдан удмын адуутай. Тэрээр 85 саяын 400га эзэмших эрхийн газартай. Хадгаламждаа 11 сая төгрөгтэй, 396 саяын зээлтэй аж. Мөн 19,5 саяын үнэт эдлэлтэй. Илэнхэн ХХК 100% , Хур Ундарга ХХК 100%, Эрдэнэс таван толгой ХК 3216ш хувьцааг эзэмшдэг гэж 2022 онд АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.205.165)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.