Б.ЦЭНГЭЛ дарга ажилчдаа төсвийн мөнгөөр  “АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТ- д хамруулсан бол дараа нь УСАНД ОРУУЛАХ нь!!!
Сэдэв, асуудал
/
2023-11-12

Төрийн албанд ажилд орж буй ажилчдыг тэнцүүлэхдээ өнөө цагт Монгол хэл бичиг, гадаад хэлний мэдлэгийг харгалзан үздэг болчихсон. Ийм шаардлага хангасан, шалгалтад тэнцсэн хүн Монгол төрд ажиллах эрх үүснэ.

Харин мэдлэггүйчүүд нь сургуульд байхдаа олж аваагүй мэдлэгээ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР сурж олж мэддэг байх нь. УИХ-ын гишүүн Б.Баярсайхан нэг удаа “Манай аймгийн төрийн албан хаагчид бүгд жингийн илүүдэлтэй учир төсөв тавьж өг” гэж яриад хэсэг шүүмжлүүлсэн. Тэгвэл Төрийн өмчийг ариг гамтай, зөв захиран зарцуулахад хяналт авих, төрйин өмчийн компаниудыг үр ашигтай ажииллахад чиглүүлдэг гол байгууллага нь ажилчдаа ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР “англи хэлний сургалт”-д хамруулж байна.

Тодрууллбал, 2023 оны 09 сарын 25-нд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл “Эдү интерлинк” ХХК-ний захирал А.Ариунтуяатай “хамтран ажиллах гэрээ” байгуулж байгууллагынхаа алба хаагчдыг “АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТ”-д хамруулсан байна. Ингэхдээ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН 6 САЯ 450 МЯНГАН ТӨГРӨГИЙГ шилжүүлжээ. Боловсрол мэдлэгтэй байх нь хувь хүний асуудал болохоос төрд ажиллахдаа бусдын мөнгөөр СУРАЛЦАЖ СУДЛАНА гэсэн үг биш !!

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.34.76)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.