Архангайн аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид сарын 9 саяын ЦАЛИНТАЙ
П.Ишханд
Сэдэв, асуудал
/
2023-11-14

Бямбадоогийн Цэрэннадмид 2001-2005 онд Соёлын дээд сургуулийг Музейн ажлын арга зүйч-жуулчлал зохион байгуулагч мэргэжлээр төгссөн байна. Ажлын гараагаа 2005-2008 онд Соёлын дээд сургуульд багшаар ажиллан эхлүүлж байжээ. 2023 оны 02 дугаар сараас Архангай аймгийн Засаг даргаар томилогдон ажиллаж байна.

 

Засаг даргын жилийн орлого 108 сая бол гэр бүлийн гишүүдийн орлого нь 15 сая төгрөг байна. 208 сая төгрөгийн 2 нийтийн орон сууцтай. 93 саяын Toyota, Hilux,  Harrier машинтай. 73 саяын 5 адуу, 36 үхэр, 200 ямаа, 215 ямаатай. Тэрээр 15,3 саяын эзэмших-0.5га-1, эзэмших-1га-1, эзэмших-400м2-1 газартай. Хадгаламждаа 15,4 сая төгрөгтэй, 82 саяын зээлтэй аж. Мөн 65 саяын үнэт эдлэлтэй. Эрдэнэс таван толгой ХХК 1072 ширхэг хувьцааг эзэмшдэг гэж 2022 онд АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.89.39)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.