ГАЧУУРТЫН замыг “ӨМЧИЛСӨН” Э.Бат-Амгалан гишүүн 2,5 ТЭРБУМЫН хашаа байшин, орон сууцтай
Сэдэв, асуудал
/
2023-11-20

Баянзүрхчүүд өөдийн нар үзэлгүй, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадалгүй сонгуулийн дөрвөн жилийг өнгөрүүлж байна. 2020 оны сонгуульд Баянзүрх дүүрэгт нэгдсэн эмнэлэг барьж өгнө хэмээн амласан Э.Бат-Амгалан нарын  сонгуулийн ШОУ, хоосон амлалт дуусахад ердөө зургаан сарын хугацаа үлдсэн.

НИТХ-ын төлөөлөгч байдаа гуравхан хоногийн хугацаанд дүүргийн Засаг даргаар хууль бусаар очиж байсан мань эрийн хөрөнгө гишүүн болонгуут огцом өссөн нь анхаарал татаж байна. Тодруулбал 2022 онд АТГ-т мэдүүлсэн хөрөнгөдөө өөрийн орлого нь 1,4 тэрбум төгрөг, нийтийн орон сууц нэг, хашаа байшингаа 2,5 тэрбумаар үнэлсэн байна. Хот дотор 226 саяын Ланд-200 унадаг. Үнэт эдлэл нь 220 сая, 36 саяын хадгаламжтай, 30 саяын авлагатай, 10 саяын өв залгамжлалын хөрөнгөтэй, “ОПТУ” ХХК-ийн тодорхой хувийг эзэмшдэг гэжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.226.140)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.